Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохШРИ ЛАНКА УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗРЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

ШРИ ЛАНКА УЛСЫН ӨРГӨМЖИТ КОНСУЛЫН ГАЗРЫН АЛБАН ЁСНЫ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛОВ

Бүгд Найрамдах Ардчилсан Социалист Шри Ланка Улсын Өргөмжит консулын газрын албан ёсны нээлтийн үйл ажиллагаа 2018 оны 10 дугаар сарын 31-нд Улаанбаатар хотноо болов.

Д.Оргилмаа нь Монгол Улсад ажиллах Шри Ланкийн анхны Өргөмжит консул бөгөөд Монгол-Шри Ланкийн бүх талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, Монгол Улсад аж төрж буй Шри Ланкийн иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, Шри Ланка Улсыг сурталчлах ажилд өөрийн хувь нэмрээ оруулж ажиллахаа илэрхийлэв.

Ёслолын арга хэмжээнд Монгол Улсын Гадаад харилцааны яамны холбогдох газруудын төлөөлөл, Шри Ланка Улсаас Монгол Улсыг хавсран суугаа Элчин сайд Карунасена Кодитувакку, Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчинлин хийдийн Тэргүүн их хамба лам, гавж Д.Чойжамц, Монгол Улсад түр болон урт хугацаагаар оршин сууж буй Шри Ланка Улсын иргэд болон бизнесийн төлөөлөгчид оролцов.

Монгол Улс Шри Ланка Улстай 1962 оны 2 дугаар сарын 1-нд дипломат харилцаа тогтоосон байдаг.