Гадаад харилцааны сайд
ТОВЧ НАМТАР
Баянхонгор аймагт төрсөн.
Гэр бүл: Нөхөр, 3 хүүхэдтэй
Гадаад хэл: Англи, орос хэл
Монгол Улсын 40 дэх Гадаад харилцааны сайд,
Монгол Улсын гадаад бодлогыг хүүхэд, эмэгтэйчүүдэд чиглүүлэх үзэл баримтлалтай тул түүнийг хилийн чанадад феминист гадаад бодлогын чиг баримжаатай улс төрч гэж дүгнэдэг. 2023 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэмжлэгтэйгээр Ази тивд анх удаа дэлхийн улс орнуудын Гадаад хэргийн эмэгтэй сайд нарын уулзалтыг Монгол Улсад зохион байгуулсан. Эмэгтэйчүүдийн манлайлал, жендерийн тэгш байдал, хөдөөгийн эмэгтэйчүүдийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд ихээхэн анхаарч, олон жил идэвхтэй ажиллаж ирсэн.
БОЛОВСРОЛ
1996 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль
2000 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль
2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургууль
Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй
АЖЛЫН ТУРШЛАГА
1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал
2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга
2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга
2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх
2016-2020 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд
2021 оноос Монгол Улсын Гадаад харилцааны сайд
БУСАД ҮҮРЭГТ АЖЛУУД
ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс тэргүүтэй нийт 20 шахам үндэсний хороо, Засгийн газар хоорондын комисс, ажлын хэсгийн дарга, дэд дарга, гишүүний ажлыг хавсран гүйцэтгэж байна. Монгол-Итали, Монгол-Франц, Монгол-Египет, Монгол-Кувейт, Монгол-Катарын Засгийн газар хоорондын комиссын даргын үүрэгтэй.
Сайн дурынхны идэвхтэй оролцоонд түшиглэсэн, хүмүүнлэгийн төлөө хамгийн өргөн сүлжээ бүхий Монголын Улаан Загалмай Нийгэмлэг (МУЗН)-ийн Ерөнхийлөгчөөр ажилладаг
БУСАД
- НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-ын Монголын үндэсний комиссын дарга
- Дэлхийн худалдааны байгууллагын худалдааг хөнгөвчлөх хэлэлцээрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий үндэсний хорооны дарга
- НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангаж, зохион байгуулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүн
- “Монгол Улсад олон улсын хуурай боомтын эрх зүйн үндсийг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтын асуудлыг судалж санал боловсруулах, гадаад улс, олон улсын байгууллагын дэмжлэг авч, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хангах” үүрэг бүхий Ажлын хэсгийн дарга
- Монгол Улсын олон улс дахь мэдээлэл, сурталчилгааны үндэсний хорооны дэд дарга
- Аялал, жуулчлалыг хөгжүүлэх үндэсний хорооны гишүүн
- Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны гишүүн
- Оюуны өмчийн үндэсний зөвлөлийн гишүүн
- Хилийн чанадад байгаа Монгол Улсын иргэдэд туслах сангийн зөвлөлийн дарга
- Төрийн бүтээмжийн үндэсний хорооны гишүүн
- Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн гишүүн
- Хүний эрхийг хангах үндэсний хорооны гишүүн
- Боомтын сэргэлтийн үндэсний хорооны гишүүн
- Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн хамтарсан зохицуулах зөвлөлийн Монголын талын дарга
- Эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны Монгол, Италийн Засгийн газар хоорондын холимог комиссын дарга
- Хамтын ажиллагааны Монгол, Францын Засгийн газар хоорондын ажлын хэсгийн дарга
- Монгол, Египетийн Засгийн газар хоорондын комиссын дарга
- Монгол, Кувейтийн Засгийн газар хоорондын комиссын дарга
- Монгол, Катарын Засгийн газар хоорондын комиссын дарга