mersin escort mersin escort bayan escort mersin adana escort ankara escort antalya escort bursa escort denizli escort elazığ escort eskişehir escort gaziantep escort konya escort sakarya escort
Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлох“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

“МЭДЭЭЛЛИЙН ЦАГ” БОЛЛОО

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 01 дугаар сарын 19-нд хэвлэл мэдээллийнхэнд зориулж ойрын хугацаанд хийгдэж буй томоохон айлчлал, арга хэмжээний талаар болон бусад цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д хийсэн айлчлалын дүнгийн талаар болон Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-д оруулсантай холбогдуулан энэ жагсаалтаас Монгол Улсыг нэн даруй гаргах асуудал нааштай шийдэгдэж байгааг хэллээ.

Мөн Ганцмодны боомтын тээвэрлэлт өчигдөр өглөөнөөс хэвийн түвшинд очсон, “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т тусгагдсан төслүүдийн хэрэгжилтийг урагшлуулах “Хөрөнгө оруулалтын судалгааны төв”-ийг Гадаад харилцааны яамны дэргэд байгуулсан, УИХ-ын дарга М.Энхболдын Вьетнам улсад хийх албан ёсны айлчлал, Н2 буюу богино хугацаанд хөдөлмөр эрхлэх саналыг ГХЯ-наас 2016 оны  зөвлөлдөх уулзалтаар тавьж, хөөцөлдөж ажиллан үр дүнгийн талаар, Хилийн чанадад суугаа дипломат төлөөлөгчийн газруудад 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрөөс эхлэн энгийн гадаад паспортын хүчинтэй хугацаанд сунгалт хийхийг зогсоосон зэрэг асуудлаар  тус тус мэдээлэв.

“Мэдээллийн цаг”-ийн төгсгөлд сэтгүүлчдийн сонирхсон зарим асуултад хариулав.