Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрМОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН XV ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

МОНГОЛ УЛС, ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМ ХООРОНДЫН КОНСУЛЫН XV ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛОВ

Монгол Улс, ОХУ-ын ГХЯ хоорондын Консулын XV зөвлөлдөх уулзалт Улаанбаатар хотноо 2017 оны 5 дугаар сарын 22-ны өдөр болов.  Тус уулзалтаар консулын харилцаа, иргэдийн эрх ашгийг хамгаалах болон хамтын ажиллагааны бусад асуудлуудаар санал солилцдог билээ.

Энэ удаагийн консулын зөвлөлдөх уулзалтад монголын талын төлөөлөгчдийг ГХЯ-ны Консулын газрын захирал Я.Ариунболд, оросын талын төлөөлөгчдийг ОХУ-ын ГХЯ-ны Консулын газрын дэд захирал Латыпов Н.М. нар тус тус тэргүүлж оролцов. Хоёр тал Монгол, ОХУ-ын хооронд байгуулсан зарим гэрээ хэлэлцээрийн хэрэгжилт, консулын харилцааны өнөөгийн байдал, хоёр талын иргэдийн эрх ашгийг хамгаалах, хилийн боомтоор зорчигчдыг саадгүй нэвтрүүлэх ажиллагааны талаар хэлэлцээ хийв.

Консулын зөвлөлдөх уулзалт харилцан ойлголцсон, найрсаг уур амьсгалд өрнөж, консулын харилцаа бэхжүүлэх, хоёр талын харилцааны зарим асуудлыг урагшлуулахад чиглэгдсэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо.