Монгол Улсаас Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ч.Сосормаа 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Рио дэ Жанейро хотын дагуул хот болох Волта Редонда хотын “ФУНКЦИОНАР” бэлтгэлийн төвтэй хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа.
Ингэснээр “Рио 2016” Зуны Олимпийн XXXI тоглолтод оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид маань байгаль цаг уурын дасан зохицолын урьдчилсан бэлтгэл хийх нөхцөл бололцоогоор хангагдлаа. Дашрамд дурьдахад энэ удаагийн Олимпийн наадам нь анх удаагаа Өмнөд Америк тивд зохион байгуулагдаж байгаа төдийгүй экваторын бүсээс урагш, олон цагийн зөрүүтэй / Рио дэ Жанейро” хот нь Монгол Улсаас 12 цагийн зөрөөтэй бүст байрладаг/, байгаль цаг уурын хувьд далайн төвшинтэй ойролцоо орчинд зохион байгуулагдах юм.
Иймд манай тамирчид Олимпийн тоглолт эхлэхээс өмнө ирж цагийн зөрүү гаргах, байгаль цаг уурын дасан зохицолын бэлтгэл хийх нь амжилт гаргах нэг үндэс болох талаар спортын мэргэжилтнүүд дүгнэж байна.