Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохМОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ Ж.ЭНХЖАРГАЛ ЭРХҮҮ ХОТЫН ДАРГА Р.Н.БОЛОТОВТОЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

МОНГОЛ УЛСААС ОРОСЫН ХОЛБООНЫ УЛСЫН ЭРХҮҮ ХОТОД СУУГАА ЕРӨНХИЙ КОНСУЛ Ж.ЭНХЖАРГАЛ ЭРХҮҮ ХОТЫН ДАРГА Р.Н.БОЛОТОВТОЙ ТАНИЛЦАХ УУЛЗАЛТ ХИЙВ

ОХУ-ын Эрхүү хотын дарга Р.Н.Болотов Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суугаа Ерөнхий консул Ж.Энхжаргалыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.

Эрхүү хотын дарга Р.Н.Болотовын зүгээс Ерөнхий консул Ж.Энхжаргалд  хариуцлагатай албанд томилогдсонд баяр хүргэж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд Эрхүү хотын зүгээс нягт хамтран ажиллахаа илэрхийлэв. Тэрээр ирэх онд Монгол Улс, ОХУ хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жил, Эрхүү хотод Монгол Улсын ЕКГ байгуулагдсаны 50 жил, түүнчлэн Эрхүү хот байгуулагдсаны 360 жилийн ой зэрэг түүхэн, томоохон тэгш ойнууд тохиож байгааг дурдаад хамтран тэмдэглэх асуудлаар санал солилцлоо.

Ерөнхий консул Ж.Энхжаргал хоёр талын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байгаад сэтгэл хангалуун байна гээд цаашид хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх, ялангуяа худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг илүү хөгжүүлэх, энэ хүрээнд монголын аж ахуй нэгж, компаниудыг Эрхүү мужийн зах зээлд нэвтрүүлэх зорилгоор “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн яармаг зохион байгуулах, хотын дарга нарын харилцан айлчлалыг хийх, хот төлөвлөлт, экологийн асуудлыг шийдвэрлэх талаар туршлага солилцох, соёлын харилцааг хөгжүүлэх зэрэг тодорхой асуудлаар санал солилцсон болно.