Маргааш буюу 2016.09.20-ны өдрийн 09.00 цагаас Гадаад харилцааны яамны байранд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” болно. Монгол, Японы Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт “Хоёр улсын Засгийн газар нь Монгол Улстай харьцангуй төстэй уур амьсгал бүхий Япон Улсын Хоккайдо мужийн хөдөө аж ахуйн менежмент, техник хэрэгсэл, хүйтэн бүст тохирсон технологийг судлан, туршлага солилцож, тус мужийн хувийн хэвшлийнхэнтэй техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан байдаг. Уг зорилтын хүрээнд “Монгол, Хоккайдогийн бизнес форум” зохион байгуулагдаж байна.