Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрОнцлохАРДЧИЛАЛ, СОНГУУЛЬД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

АРДЧИЛАЛ, СОНГУУЛЬД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ ОЛОН УЛСЫН ХҮРЭЭЛЭНТЭЙ ХАМТРАН ЗОХИОН БАЙГУУЛАХ ЦАХИМ ХЭЛЭЛЦҮҮЛЭГТ ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Монгол Улсын Гадаад харилцааны яам, Ардчилал, сонгуульд дэмжлэг үзүүлэх олон улсын хүрээлэн (АСДҮОУХ) хамтран “АСДҮОУХ-ийн Дэлхийн ардчиллын төлөв байдал илтгэлийн танилцуулга ба КОВИД-19 цар тахлын үед болсон Монгол Улсын сонгуулийн туршлага” сэдэвт цахим хэлэлцүүлэгийг (webinar)-ийг 2020 оны 12 дугаар сарын 11-ний Баасан гарагийн 16:00-17:30 цагт (Улаанбаатарын цагаар) зохион байгуулна.

Хэлэлцүүлэгт Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, АСДҮОУХ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Кевин Касас-Замора, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Сонгуулийн ерөнхий хорооны дарга П.Дэлгэрнаран, АСДҮОУХ-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Лина Риккила Таманг оролцож, АСДҮОУХ-ийн эрхлэн гаргадаг “Ардчиллын төлөв байдал 2019 илтгэл”, Монгол Улс дахь ардчиллын төлөв байдал ба Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, КОВИД-19 цар тахалын үед болсон Монголын сонгуульд тулгарсан сорилтууд ба сургамж зэрэг асуудлыг танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүлнэ.

Та бүхнийг хэлэлцүүлэгт өргөнөөр оролцохыг урьж байна. https://www.idea.int/news-media/events/mongolia-presentation-international-idea%E2%80%99s-global-state-democracy-report-and-0 гэсэн холбоосоор орж бүртгүүлнэ үү.