Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Чай Вэньруйг 2021 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч уулзав.
Уулзалтаар Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин, Элчин сайд Чай Вэньруй нар Монгол, Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлж, шинэ агуулгаар баяжуулах, мөн цар тахлын нөхцөл байдлаас үүссэн тээвэр логистикийн хүндрэлийг хэрхэн даван туулах, нүүрсний экспортыг тогтвортой нэмэгдүүлэх, түүнд шаардлагатай хоёр талын зохицуулалт хийх зэрэг асуудлуудаар ярилцав.
Түүнчлэн, өнөөгийн олон улсын тавцанд өрнөж буй үйл явдлуудын талаар Дэд сайд Б.Мөнхжин, Элчин сайд Чай Вэньруй нар харилцан санал солилцож, байр сууриа илэрхийлэв.