Монгол Улсын Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуяг “Монголын үндэсний балет” сургуулиа Улаанбаатар хотноо үүсгэн байгуулж, 9 дүгээр сараас албан ёсоор үүд хаалгаа нээлээ. Тус балетын төрөлжсөн сургуульд хоёр настай багачуулаас эхлэн хүүхэд, насанд хүрэгчдэд зориулсан ангиуд тусгай хөтөлбөрөөр хичээллэх юм. Түүний хөдөлмөр, чармайлт нь Монгол улсад балетын урлагийг хөгжүүлэхэд тодорхой хувь нэмэр оруулж, дэлхийн тавцанд Монгол улсын нэрийг цуурайтуулах оддыг олноор төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна.
Та бүхэн Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуягийн UNREAD цахим хэвлэлийн “БИ ХЭРХЭН АЖИЛЛАДАГ ВЭ?” буланд өгсөн ярилцлагыг доорхи хаягаар уншиж сонирхоно уу.