ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД СОЛОНГОСЫН КОНТЕНТИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АГЕНТЛАГТ ЗОЧЛОВ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг энэ сарын 24-ний өдөр Солонгосын контентийн хөгжлийг дэмжих агентлагт зочилж, тус агентлагийн дарга Ким Юн Жи-тэй уулзав.
Сайд Б.Батцэцэг Монгол, Солонгосын түүх, соёлын уламжлалт хэлхээ холбоо хоёр улсын иргэдийн ойр дотно, найрсаг харилцааг бэхжүүлж, хоёр орны Стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааны бат бэх суурь болдгийг тэмдэглээд хоёр тал ялангуяа соёл, урлаг, спортын салбарт хамтран контент бүтээж, бие биеэ харилцан дэмжиж ажиллахын чухлыг онцлов.
Тэрээр монгол залуус Солонгосын хөгжлийн нөү- хау, технологийн дэвшил, К- контентын хөгжлөөс суралцах хүсэлтэй байдгийг тэмдэглэж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах, Монголын компаниудтай холбоо тогтоох сонирхолтой байгаагаа илэрхийлж, Агентлагийн дарга Ким Юн Жи-г Монголд айлчлан очихыг урив. Тус агентлаг нь дэлхийн 28 улсад төлөөлөгчийн газартай, 540 гаруй ажилтантай аж.

Сэтгэгдэл бичих
Холбоотой мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХВАН ГИ ЁН-ТОЙ УУЛЗАВ
2026.11.25
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-Д АЖИЛЛАДАГ ЭРДЭМТЭН, СУДЛААЧ МОНГОЛ ЗАЛУУСТАЙ УУЛЗАВ
2026.11.24
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ХУУЛЬ ЗҮЙН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАТАЙ УУЛЗАВ
2026.11.24
