Чиг үүрэг
- Гадаад харилцаанд холбогдох бодлогын баримт бичиг болон эрх зүйн актын хэрэгжилтэд хяналт тавих, салбарын үйл ажиллагаанд захиргааны болон санхүүгийн хяналт, шалгалт хийж, үнэлгээ, дүгнэлт, зөвлөмж гаргах, эрсдэлийн удирдлагаар хангаж, үнэ цэнийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.
Хариуцсан ажил
-
- Гадаад харилцаанд холбогдох бодлогын дараах баримт бичгийн хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үнэлгээний мэдээллийн системд байршуулж, тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлэх. Үүнд:
-Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн гадаад харилцааны талаарх зорилт, арга хэмжээ;
-Монгол Улсын Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд гадаад харилцааны талаар тусгагдсан зорилт, арга хэмжээ;
-Улсын Их Хурал, Засгийн газраас баталсан үндэсний хөтөлбөрүүд;
-Улсын төсөв болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа төслүүд;
-
- Гадаад харилцаанд холбогдох дараах хууль тогтоомж, эрх зүйн актуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын үнэлгээний мэдээллийн системд байршуулж, тайланг холбогдох байгууллагуудад хүргүүлэх.Үүнд:
-Монгол Улсын хууль;
-УИХ-ын тогтоол;
-УИХ-ын АБГББХ-ны тогтоол, хуралдааны тэмдэглэл;
-Ерөнхийлөгчийн зарлиг;
-Засгийн газрын тогтоол;
-Засгийн газрын хуралдааны тэмдэглэл;
-Ерөнхий сайдын захирамж;
-Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмж, хуралдааны тэмдэглэл;
-
- Гадаад харилцааны яамны чиг үүрэгтэй холбоотой үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, тайланг холбогдох газарт хүргүүлэх. Үүнд:
-Төсвийн ерөнхийлөн захирагч /Сайд/-ийн төсвийн шууд захирагч /ТНБД/-тай байгуулсан үр дүнгийн гэрээний биелэлт;
-Яамны тухайн жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт;
-Гүйцэтгэл сайжруулах төлөвлөгөөний биелэлт;
-
- Гадаад харилцааны яамны нээлттэй байдлын дараах үнэлгээг хийж, тайланг холбогдох газарт хүргүүлэх. Үүнд:
-Байгууллагын ил, тод байдлын үнэлгээ;
-Байгууллагын шударга байдлын үнэлгээ;
-
- Гадаад харилцааны яамны үйл ажиллагааны үр дагаврын дараах үнэлгээг хийж, тайланг холбогдох газарт хүргүүлэх.Үүнд:
-Засаглалын болон эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлтийн үнэлгээ;
-Хэрэглэгчийн үнэлгээ;
- Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудитын бодлого, цар хүрээ, эрсдэлийн арга хандлагыг тодорхойлж төлөвлөх, хэрэгжилтэд хяналт тавих;
- Салбарын төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус аудитыг стандарт, горимын дагуу удирдан зохион байгуулж, удирдлагад тайлагнан, зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавих;
- Үндэсний аудитын газрын аудитын зөвлөмжийн хэрэгжилтэд хяналт тавьж, удирдлагад мэдээлэх;
- Шилэн дансны тухай хуульд заасан мэдээллийг Гадаад харилцааны яамны болон холбогдох нэгдсэн цахим хуудсанд үнэн зөв, цаг хугацаандаа байрлуулсан эсэхэд хяналт тавьж, удирдлага болон холбогдох байгууллагад тайлагнах;
- Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;
- Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
- Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
- Газрын имэйл: audit@mfa.gov.mn