Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБүтэц зохион байгуулалтАзи, Номхон далайн орнуудын газар

Ази, Номхон далайн орнуудын газар

Чиг үүрэг

  1. Ази, Номхон далай, Төв Азийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  2. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  3. Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  4. Олон улс болон бүс нутгийн хэмжээнд өрнөж буй үйл явц, түүний нөлөөллийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, холбогдох нэгжтэй хамтран ажиллах.

Хариуцах ажил

  1. Ази, Номхон далай, Төв Азийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх санал боловсруулах;
  2. Хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;
  3. Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чингэхдээ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ нөөц бололцоог илрүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил хоорондын харилцааг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
  4. Соёлын харилцааг хөгжүүлэх, тухайлбал, Монгол Улсыг хариуцан ажиллаж буй орнуудад сурталчлах, хилийн чанадад буй Монголын түүх, соёл, урлагийн өв, үнэт зүйлийг хамгаалах, сурталчлах, Монгол судлалыг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
  5. Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг холбогдох мэдээлэл, зөвлөмжөөр хангахад яамны холбогдох газартай хамтран ажиллах;
  6. Бүс нутгийн орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах;
  7. Улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичиг, тохиролцоог хэрэгжүүлэхэд оролцох;
  8. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;
  9. Бүс нутгийн орнууд, бүсийн байгууллага, олон талт үйл ажиллагааны талаар судалгаа хийх;
  10. Олон улс, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг хариуцан ажиллаж буй улс орондоо таниулах, харилцан мэдээлэл солилцох. Үүнд: Азийн форум зэрэг санаачлагуудаар Азийн орнуудын байр суурийн талаар нэгдмэл санал боловсруулах;
  11. Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
  12. Хариуцсан бүс нутгийн орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-уудтай харилцах, хамтран ажиллах;
  13. Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
  14. Газрын имэйл: Dep04@mfa.gov.mn
  15. Г.ХуланЗахирал261282
    Ш.Ган-ЭрдэнэДэд захирал262403
    С.БолорчимэгЗөвлөх261995
    Э.Таня1-р нарийн бичгийн дарга263175
    Д.ОдонгэрэлАтташе261249
    Д.ОтгонбаатарАтташе261249
    З.ХэрлэнАтташе263175
    С.ХангайбаярАтташе261995