Европ, Африкийн газар
Чиг үүрэг
- Европын орнууд, Европын Холбоотой харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
- Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
- Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
- Олон улс болон бүс нутгийн хэмжээнд өрнөж буй үйл явц, түүний нөлөөллийн талаар судалгаа, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, холбогдох нэгжтэй хамтран ажиллах.
Хариуцах ажил
- Европын орнууд, Европын Холбоотой бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх асуудлаар санал боловсруулах;
- Хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;
- Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чингэхдээ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ нөөц бололцоог илрүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил хоорондын харилцааг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
- Бүс нутгийн орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах;
- Соёлын харилцааг хөгжүүлэх, тухайлбал, Монгол Улсыг хариуцан ажиллаж буй орнуудад сурталчлах, хилийн чанадад буй Монголын түүх, соёл, урлагийн өв, үнэт зүйлийг хамгаалах, сурталчлах, Монгол судлалыг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
- Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг холбогдох мэдээлэл, зөвлөмжөөр хангахад яамны холбогдох газартай хамтран ажиллах;
- Улс төр, батлан хамгаалах, боловсрол, шинжлэх ухаан, хөдөө аж ахуй зэрэг салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэхээр хариуцан ажиллаж буй орнуудтай байгуулсан баримт бичиг, тохиролцоог хэрэгжүүлэхэд оролцох;
- Бүс нутгийн орнууд, Европын Холбоо, Европын Зөвлөл, олон талт үйл ажиллагааны талаар судалгаа хийх;
- Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;
- Олон улс, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг хариуцан ажиллаж буй улс орондоо таниулах, харилцан мэдээлэл солилцох;
- Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
- Хариуцсан бүс нутгийн орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-уудтай харилцах, хамтран ажиллах;
- Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
- Газрын имэйл: Europe-africa@mfa.gov.mn