Чиг үүрэг
- ОХУ, БНХАУ-тай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
- Монгол Улсын аюулгүй байдал, үндэсний хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах.
Хариуцах ажил
-
- ОХУ, БНХАУ-тай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг тэнцвэртэй, зохих түвшинд байлгахад анхаарах, үр ашгийг дээшлүүлэх санал боловсруулах;
- Улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааны гэрээ, хэлэлцээр, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд оролцох;
- Хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;
- Хоёр талын худалдаа, эдийн засгийн харилцааг өргөжүүлэх, чингэхдээ хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны шинэ нөөц бололцоог илрүүлэх, эдийн засгийн үр өгөөжтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, хувийн хэвшил хоорондын харилцааг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
- Соёлын харилцааг хөгжүүлэх, тухайлбал, Монгол Улсыг хариуцан ажиллаж буй орнуудад сурталчлах, хилийн чанадад буй Монголын түүх, соёл, урлагийн өв, үнэт зүйлийг хамгаалах, сурталчлах, Монгол судлалыг хөгжүүлэхэд яамны холбогдох газартай хамтран ажиллах;
- Хилийн чанадад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалах, тэднийг холбогдох мэдээлэл, зөвлөмжөөр хангахад яамны холбогдох газартай хамтран ажиллах;
- Гурван талт хамтын ажиллагаа: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын гурван талт уулзалт, Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайдын түвшний уулзалт;
- ЗГХК, дэд комисс, ажлын хэсгүүдийн монголын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах. Үүнд:
Монгол-Хятадын Засгийн газар хоорондын комисс;
Монгол-Оросын Засгийн газар хоорондын комисс;
Монгол, Оросын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааны дэд комисс;
ГХЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсэг;
ГХЯ, БНХАУ-ын ШУӨЗО-ны Ардын засгийн газар хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсэг;
- Тайваньтай харилцах бодлогын талаар санал боловсруулах, хамтын ажиллагааг зохицуулах;
- Хөрш орнууд, бүс нутгийн орнуудын талаар судалгаа хийх;
- Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
- Хөрш орнуудад суугаа ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
- Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
- Газрын имэйл: Dep02@mfa.gov.mn
-
Р.Алтангэрэл Захирал 261904 Т.Төгсбилгүүн Дэд захирал 261244 Г.Бумцэнд Дэд захирал 261517 Г.Байгалмаа Зөвлөх 261806 О.Очирмаа Зөвлөх 261806 Д.Эрдэнэбүрэн 1-р нарийн бичгийн дарга 262421 Б.Энх-Үр 3-р нарийн бичгийн дарга 261584 М.Болор-Эрдэнэ Атташе 261584 Ч.Цолмонбаяр Атташе 261366 Б.Аригун Атташе 261366 Н.Цэлмүүн Атташе 261584 Б.Бадрал Мэргэжилтэн 262694 Б.Бэлгүтэй Мэргэжилтэн 261584