Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

Бодлогын газар

Чиг үүрэг

  1. Гадаад харилцааны үйл ажиллагааг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Гадаад бодлогын үзэл баримтлал, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй уялдуулан төлөвлөх, тайлагнах;
  2. Гадаад бодлогын нэгдмэл байдал, нэгдсэн зохицуулалттай холбогдсон үйл ажиллагааг хэрэгжүүлэх;
  3. Төр, засгийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гадаад бодлогын асуудлаар тусгах зорилт, арга хэмжээний саналыг боловсруулах;
  4. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах.

Хариуцах ажил

    1. Яамны үйл ажиллагааны төлөвлөгөө, дээд, өндөр түвшний айлчлал, арга хэмжээний төлөвлөгөө болон Засгийн газрын гишүүдийн айлчлал, арга хэмжээний төлөвлөгөөг боловсруулах;
    2. Бүс нутаг, олон улсын харилцаанд тулгамдсан асуудлаар манай улсын байр суурийг тодорхойлох;
    3. Монгол Улс гишүүнээр элсээгүй олон улсын болон бүс нутгийн байгууллага, хамтын ажиллагаануудын талаар баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж харилцах;
    4. Улс  орны тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөх, дипломат харилцаа тогтоох;
    5. Бүс нутаг, олон улсын улс төр, аюулгүй байдал, гадаад бодлогын асуудлаарх хамтын ажиллагаанд манай улсын оролцоог нэмэгдүүлэх зорилгоор дараах механизмуудтай ажиллах. Үүнд:

– Умард Атлантын гэрээний байгууллага (НАТО);
– Шанхайн хамтын ажиллагааны байгууллага;
– Мюнхений аюулгүй байдлын бага хурал;
– Зүүн Азийн дээд түвшний уулзалт;
– Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагаа (АПЕК)-нд гишүүн эдийн засгаар нэгдэх;
– Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэг (АСЕАН)- Яриа хэлэлцээний түнш болох асуудал;
– АСЕАН-ы бүсийн чуулга (АРФ);

  1. ДТГ-ын тэргүүн нарын хавсран суух, хавсран хариуцах улс орны хуваарь, цэргийн атташе нарын хавсран суух хуваарийг төлөвлөж, батлуулах, шаардлагатай тохиолдолд өөрчлөх санал боловсруулах;
  2. Засгийн газар хоорондын комиссын Монголын талын батлагдсан бүрэлдэхүүнд шаардлагатай тохиолдолд өөрчлөлт оруулах саналыг боловсруулж, батлуулах;
  3. Гадаад бодлогын нэгдмэл байдал, нэгдсэн зохицуулалтыг хангах хүрээнд Улсын Их Хурал, Засгийн газар, төрийн болон төрийн бус байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагуудын гадаад харилцааны чиглэлээр явуулах үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ажлыг зохион байгуулах;
  4. Яамны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад яамны газар нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоог хангах ажлыг зохион байгуулах;
  5. Яамны үйл ажиллагааны сарын мэдээ, тайланг нэгтгэх ажлыг зохион байгуулах;
  6. Гадаад бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
  7. ГХЯ, түүний системийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөө, хөтөлбөрийн бодлогын хэрэгжилтэд хяналт тавих;
  8. Гадаад бодлого, олон улсын чиг хандлага, төлөвийн талаар судалгаа, хийх, мэдээлэл боловсруулах ажлыг зохицуулах, зохион байгуулах;
  9. Яамны газар, нэгжүүд, ДТГ-уудын судалгаа, мэдээллийн ажлыг чиглэл, удирдамжаар хангаж, тэдгээрт үнэлэлт, дүгнэлт өгөх;
  10. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах
  11. Газрын имэйл: policy@mfa.gov.mn