Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян эхэллээ

“Жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян”-ыг Нэгдсэн Үндэстний Байгууллагаас анх 1991 онд санаачилснаас хойш жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Монгол Улс 1997 оноос эхлэн тус аяныг зохион байгуулж байгаа бөгөөд энэ онд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, НҮБ-ын Хүн амын сан зэрэг байгууллагаас манлайлан “Хаана ч аюулгүй” уриатайгаар тэмдэглэх болно.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын асуудлаарх 1325 тоот тогтоолын дагуу Үндэсний үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулах боломжийг судалж байгаа билээ.
Үүнтэй холбоотойгоор дээрх 16 хоногийн аяны хүрээнд Гадаад харилцааны яамнаас “НҮБ-ын нийгэмлэг” ТББ болон “Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын төлөөх Иргэний нийгмийн байгууллагуудын эвсэл”-ээс цуврал арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүний дотор “Энхийг сахиулах үйл ажиллагаа ба эмэгтэйчүүдийн манлайлал”, “Эмэгтэйчүүд-энх тайван аюулгүй байдал”, “Мөрдөстэй эмэгтэйчүүдийн манлайлал”, “Цахим аюулгүй байдал ба эмэгтэйчүүд”, “Уур амьсгалын өөрчлөлт ба эмэгтэйчүүдийн эрүүл мэнд”, “НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн 1325 тоот тогтоолыг хэрэгжүүлэх асуудал” зэрэг сэдвээр цахим семинар зохион байгуулахаар төлөвлөж байгаа нь Эмэгтэйчүүд, энх тайван, аюулгүй байдлын хөтөлбөр болон холбогдох асуудлуудыг олон нийтэд таниулах, хэлэлцүүлэг өрнүүлэх ач холбогдолтой юм.
ГХЯ-ны Олон талт хамтын ажиллагааны газрын захирал В.Өлзийбаяр эл цахим аяны нээлтийн арга хэмжээнд оролцож, үг хэллээ.

Сэтгэгдэл бичих
Холбоотой мэдээ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД СОЛОНГОСЫН КОНТЕНТИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ АГЕНТЛАГТ ЗОЧЛОВ
2026.11.25
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-ЫН ЭКСПОРТ-ИМПОРТ БАНКНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ ХВАН ГИ ЁН-ТОЙ УУЛЗАВ
2026.11.25
ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ БНСУ-Д АЖИЛЛАДАГ ЭРДЭМТЭН, СУДЛААЧ МОНГОЛ ЗАЛУУСТАЙ УУЛЗАВ
2026.11.24
