ТАНИЛЦУУЛГА
Монгол Улс, Япон Улсын хоорондын
Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн тухай
Монгол Улс, Япон Улстай байгуулсан “Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр” 2016 онд хүчин төгөлдөр болж, 2016 оны 6-р сарын 7-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь Монгол Улсын хувьд анхны чөлөөт худалдааны хэлэлцээр болно.
Энэхүү хэлэлцээр нь үндсэн болон хэлэлцээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой дэлгэрэнгүй заалтыг тусгасан тусгайлсан хэлэлцээрээс бүрдэнэ.Тус хэлэлцээр нь нийт 17 бүлэг, 10 хавсралт, хэрэгжүүлэх хэлэлцээр бүхий бүхий баримт бичиг юм.
Тус хэлэлцээрээр барааны худалдаа, гарал үүслийн журам, гаалийн горим, эрүүл ахуй, ургамлын эрүүл ахуй, худалдаан дахь техникийн саад тотгор, үйлчилгээний худалдаа, хөрөнгө оруулалт, бизнесийн орчинг сайжруулах, оюуны өмч, цахим худалдаа, өрсөлдөөний бодлого, маргаан шийдвэрлэх, ерөнхий болон төгсгөлийн зүйл, хамтын ажиллагаа, хувь этгээдийн шилжилт хөдөлгөөн, засгийн газрын худалдан авалт зэрэг тодорхой асуудлыг зохицуулсан.
Барааны төрлөөр авч үзвэл, БТКУС-ийн ангиллаар Монголын тал 97 бүлгийн 5700 орчим төрлийн бараа, Японы тал 97 бүлгийн 9300 орчим төрлийн барааны импортын гаалийн тарифыг бууруулахаар хэлэлцээ хийсэн. Чингэхдээ манай улс эдгээр импортын барааны гаалийн тарифын 59 хувийг (3429 төрлийн бараа), харин Япон улс 86 хувийг (8000 төрлийн бараа) хэлэлцээр хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн тус тус шууд чөлөөлнө.
Энэ хэлэлцээрийн хүрээнд тарифын болон бусад хөнгөлөлт эдлэхдээ барааны ангиллыг сайн нягтлан үзэхийг зөвлөж байна. Тухайлбал, монголын нэхмэл, сүлжмэл барааг японы зах зээлд экспортлоход 1200 орчим төрлийн нэхмэл, сүлжмэл барааны импортын гаалийн тарифыг дунджаар 10-14% байсныг татваргүй нийлүүлэхээр тохирсон. Чингэхдээ нэхмэл, сүлжмэл барааны үйлдвэрлэлийн үйл ажиллагааны 2 үе шаттай гарал үүслийн дүрэм баримтлах учиртай. Иймд Япон Улсад экспортлох барааны БТКУС-ийн ангиллыг юуны өмнө үнэн зөв тогтоох явдал ихээхэн чухал болно.
Монгол хэлээр
- Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол улс, Япон улс хоорондын хэлэлцээр
- 2 дугаар бүлэгт дурдсан 1 дүгээр хавсралт
- 3 дугаар бүлэгт дурдсан 2 дугаар хавсралт
- 3 дугаар бүлэгт дурдсан 3 дугаар хавсралт
- 7 дугаар бүлэгт дурдсан 4 дүгээр хавсралт
- 7 дугаар бүлэгт дурдсан 5 дугаар хавсралт
- 7 дугаар бүлэгт дурдсан 6 дугаар хавсралт
- 8 дугаар бүлэгт дурдсан 7 дугаар хавсралт
- 10 дугаар бүлэгт дурдсан 8 дугаар хавсралт
- 10 дугаар бүлэгт дурдсан 9 дүгээр хавсралт
- 10 дугаар бүлэгт дурдсан 10 дугаар хавсралт
- Монгол улсаас Япон улс руу хөнгөлөлттэй тарифаар экспортлох 9300 барааны жагсаалт (Япон Улсын тарифын жагсаалт)
- Япон улсаас Монгол улс руу хөнгөлттэй тарифаар импортлох 5700 барааны жагсаалт (Монгол Улсын тарифын жагсаалт)
- Гарал үүслийн гэрчилгээ FORM E