Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

ХӨРШ ОРНУУД

Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалд “ОХУ, БНХАУ-тай найрсаг харилцаатай байх нь Монгол Улсын гадаад харилцааны бодлогын эн тэргүүний зорилт мөн бөгөөд тэдгээр улстай бүхэлдээ тэнцвэртэй харилцаж, сайн хөршийн ёсоор өргөн хүрээтэй хамтын ажиллагаа хөгжүүлнэ” гэж заасан.

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

ОРОСЫН ХОЛБООНЫ УЛС

Дипломат харилцаа тогтоосон огноо:1921 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр дипломат харилцаа тогтоосон

1922 онд Элчин сайдын яамдаа Улаанбаатар, Москва хотноо харилцан нээсэн.

Харилцааны түвшин:Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа
Харилцааны суурь зарчим2019 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины Монгол Улсад хийсэн албан ёсны айлчлалын үеэр “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-нд гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тогтоосон.
Харилцан хийсэн гол айлчлалуудМонголын талаас:

1993, 1999, 2005, 2006, 2008, 2010, 2011, 2015, 2017, 2019, 2021 онд Ерөнхийлөгч

 

1994, 1997, 2002, 2005, 2006, 2009, 2015, 2016, 2018 онд УИХ-ын дарга

 

1995, 1999, 2003, 2008, 2009, 2010, 2014, 2019, 2022 онд Ерөнхий сайд,

 

1999, 2001, 2007, 2009, 2015, 2016, 2017, 2018, 2021 онд Гадаад харилцааны сайд

 

Оросын талаас:

2000, 2009, 2014, 2019 онд Ерөнхийлөгч

 

2002, 2006, 2009, 2016, 2018, 2021 онд Засгийн газрын дарга

 

2007, 2009, 2011, 2014, 2021 онд Холбооны Зөвлөлийн дарга

 

1996, 2015 онд Төрийн Думын дарга

 

2004, 2006, 2014, 2016, 2022 онд Гадаад хэргийн сайд

Худалдаа, эдийн засгийн харилцааМонгол-Оросын худалдааны хэмжээ 2022 оны эхний 8 сарын байдлаар 1746 сая ам.долларт (өмнөх оны мөн үетэй харьцуулбал 36,2 хувиар өссөн) хүрч, үүнээс импорт – 1698  сая ам доллар (өнгөрсөн оны мөн үеэс 40,5 хувиар өссөн), экспорт – 48 сая ам. доллар (өнгөрсөн оны мөн үеэс 34,2 хувиар буурсан) байна.

Экспортын гол бүтээгдэхүүнд: зэсийн хүдэр, баяжмал, гянт болдын хүдэр, баяжмал, молибдены хүдэр, баяжмал, сүлжмэл гадуур цамц, үхэр, адууны мах, жонш, лейцит, нефелин ба нефелин сиенит, чулуун нүүрс зэрэг орж байна.

Импортын гол бүтээгдэхүүнд: газрын тосны бүтээгдэхүүн, ачааны автомашин, улаан буудай, азотын бордоо, цахилгаан эрчим хүч, суудлын тээшийн ачааны өөрөө явагч биш вагон зэрэг орж байна.

Хүмүүнлэгийн харилцаа2014 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр “Иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээр” байгуулж, мөн оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс эхлэн хоёр улсын иргэд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчиж эхэлсэн.

2020 онд манай 48401 иргэн ОХУ-д зорчиж, оросын 30980 иргэн Монгол Улсад зорчсон байна.

Жил бүр 600 оюутныг ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр Оросын их, дээд сургуулиудад элсүүлэн суралцуулдаг.

2021-2022 оны хичээлийн жилд Монголоос ОХУ-ын 60 орчим хотын 220 гаруй их, дээд сургуульд ойролцоогоор 4000 орчим оюутан, сонсогч, аспирант суралцсан байна.

Соёлын харилцааСоёлын харилцааг өргөтгөх, Монгол Улсаа сурталчлан таниулах ажлыг эрчимжүүлэх зорилгоор ОХУ-ын иргэн А.С.Железняков, Б.У.Китинов, И.Р.Утямышев, Д.Г.Хрусталев, Д.Н.Султимов, С.В.Калмыков, Е.А.Кузьмин нарыг Монгол Улсын Соёлын элчээр тус тус томилогдон ажиллаж байна.

Жил бүрийн 10-11 дүгээр саруудад Монгол, Оросын найрамдлын сарыг Улаанбаатар, Москва хотноо харилцан зохион байгуулдаг.

Ялалтын баярын 70 жилийн ойн баярыг тохиолдуулан Монголын ард түмнээс Оросын ард түмэнд бэлэглэсэн “Ялалтад тэмүүлсэн морьд” хөшөөний нээлтийн арга хэмжээ Москва хотын Хүндэтгэлийн дэнжид 2017 оны 5 дугаар сарын 5-ны өдөр болсон.

Байгуулсан гол хэлэлцээрүүдНайрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ /2019 он/,

Хоёр улсын иргэд харилцан визгүй зорчих нөхцөлийн тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээр /2014 он/

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС

БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛС

Дипломат харилцаа тогтоосон огноо:1949 оны 10 дугаар сарын 16-нд дипломат харилцаа тогтоосон.

1950 онд Улаанбаатар, Бээжин хотноо тус тус Элчин сайдын яамаа харилцан нээсэн.

Харилцааны түвшин:Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа
Харилцааны суурь зарчим1994 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээг байгуулсан. Уг гэрээний 1 дүгээр зүйлд: “Хэлэлцэн тохирогч талууд бие биеийн тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг харилцан хүндэтгэх, харилцан үл довтлох, дотоод хэрэгт үл оролцох, эрх тэгш, харилцан ашигтай байх, энх тайвнаар зэрэгцэн орших зарчмын үндсэн дээр хоёр улсын сайн хөршийн найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлнэ” гэж заасан болно.

 

2014 оны 8 дугаар сарын 21-ний өдөр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д Улаанбаатар хотноо гарын үсэг зурж, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон.

Харилцан хийсэн гол айлчлалуудМонголын талаас:

1998, 2004, 2005, 2010, 2015, 2019, 2020 онд Ерөнхийлөгч

 

1994, 2000, 2008, 2014 онд УИХ-ын дарга

 

1992, 1996, 1999, 2002, 2006, 2009, 2011, 2013, 2017, 2018, 2022 онд Ерөнхий сайд,

 

1989, 1997, 2000, 2008, 2009, 2012, 2014, 2015, 2017, 2019, 2021 онд Гадаад харилцааны сайд

 

Хятадын талаас:

1991, 1999, 2003, 2014 онд Улсын дарга

 

2008, 2019 онд Улсын дэд дарга

 

1997, 2013, 2022 онд БХАТИХ-ын Байнгын хорооны дарга

 

1954, 1960, 1994, 2010, 2016 онд Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд

 

1989, 1997, 2001, 2007, 2011, 2014, 2018, 2020, 2022 онд Гадаад хэргийн сайд

Худалдаа, эдийн засгийн харилцаа2022 оны 8 дугаар сарын байдлаар:  БНХАУ-тай хийсэн нийт худалдааны хэмжээ 8.5 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25.4 хувь өссөн байна. Үүнээс экспорт 6.59  тэрбум ам.доллар, импорт 1.91 тэрбум ам.долларт хүрэв.

 

Экспортын гол бүтээгдэхүүн: зэсийн хүдэр, баяжмал, чулуун нүүрс, төмрийн хүдэр, баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн гаралтай бараа бүтээгдэхүүн мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн орж байна.

 

Импортын гол бүтээгдэхүүн: газрын тосны бүтээгдэхүүн, аж үйлдвэрийн болон уул уурхайн механизм, нэхмэл эдлэл, тоног төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, барилгын материал, сав баглаа боодол зэрэг орж байна.

 

1990-2019 онд Монгол Улсад БНХАУ-ын зүгээс нийт 5.4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн ба манай улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нийт ГШХО-ын 19 хувийг эзэлж байна. Монгол улсад бүртгэлтэй БНХАУ-ын нийт 7543 гаруй аж ахуйн нэгж байна.

 

2014 оноос хойш БНХАУ нийт 3,3 тэрбум юанийн буцалтгүй тусламж үзүүлсэн.

Хүмүүнлэгийн харилцааМонгол, Хятадын Хүмүүнлэгийн солилцооны зөвлөлийг 2017 онд байгуулсан бөгөөд тус зөвлөл 2018, 2019 онуудад 2 удаа хуралдав.

 

2021-2022 оны хичээлийн жилд Хятадын Их, дээд сургуульд суралцаж буй Монгол оюутнуудын тоо 11000-д хүрээд байна. Үүнээс БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр жилд 230 суралцаж байна.

Соёлын харилцаа1994 онд Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хооронд соёлын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээр байгуулсан.

 

2010 оны 5 дугаар сард байгуулсан “Соёлын төв харилцан байгуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газрын хоорондын хэлэлцээр”-ийн дагуу 2010 оны 6 дугаар сард Хятадын соёлын төвийг Улаанбаатар хотод байгуулсан.

 

2012, 2014, 2015 онуудад Монголын соёлын өдрүүдийг Бээжин хот болон Шаньдун муж, ӨМӨЗО-д, Хятадын соёлын өдрүүдийг Улаанбаатар хотод тус тус зохион байгуулсан.

 

2018 онд Улаанбаатарын өдрийг Бээжин хотноо зохион байгуулсан.

Байгуулсан гол хэлэлцээрүүдХилийн гэрээ (1962)

Консулын конвенц (1986)

Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ (1994)

Хилийн боомт, тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээр (2004)

Монгол Улс, БНХАУ-ын хооронд Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал (2014)