Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

МОНГОЛ УЛСАД ИРЭХ ИРГЭДЭД ТАВИГДАХ ШААРДЛАГА: /2021.11.10/

1. Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг дархлаажуулалтын вакцины бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эдгэрсэн /нотлох баримт бичигтэй/ гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтаас чөлөөлнө.

2. Коронавируст халдвар (Ковид-19)-ын эсрэг вакцины бүрэн тунд хамрагдаагүй, бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрөөгүй, эсхүл улсын хил нэвтрэхээс сүүлийн 4 сараас дээш хугацаанд коронавируст халдвар (Ковид-19)-аар өвчилсөн гадаад улсаас ирж буй зорчигчдыг гэрийн 14 хоногийн ажиглалтад шилжүүлнэ.

3. Монгол Улсын агаарын болон авто замын боомтоор “орох” хөдөлгөөний чиглэлд улсын хил нэвтрэх 0-5 наснаас бусад бүх зорчигчдоос хилийн боомтод “бх-ПГУ” шинжилгээ авна.

4. Зорчигчид Монгол Улс руу зорчихоос өмнө 72 цагийн дотор коронавируст халдвар (Ковид-19)-ын “бх-ПГУ” шинжилгээ өгч, “сөрөг” хариу гарсныг нотлох баримт бичигтэй эсхүл дээрх хугацаанд өгсөн “бх-ПГУ” шинжилгээ нь “эерэг” гарсан тохиолдолд сүүлийн 4 сарын хугацаанд коронавируст халдвар (Ковид-19) авч эмчлэгдэн, эдгэрснээ нотлох шаардлагатай.