Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- “Монгол Улсын эдийн засгийн гадаад харилцааны хөтөлбөр”-ийг 1 дүгээр хавсралт ёсоор, хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай. /Энэ тогтоолын 2 дугаар хавсралтын 1.1.8 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсон/
- Хөтөлбөр, арга хэмжээний төлөвлөгөөг хэрэгжүүлэх ажлыг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангаж ажиллахыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, уг хөтөлбөр төлөвлөгөөнд тусгасан өөрийн эрхлэх хүрээний асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүдэд үүрэг болгосугай.
- Хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг жил бүрийн II улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнд даалгасугай.
- Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Монгол Улсын гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөр батлах тухай” Засгийн газрын 2009 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 324 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.