Чиг үүрэг
- Гадаад харилцаанд хамаарах олон улсын эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
- Гадаад харилцааны бодлого, зорилтыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
- Монгол Улсаас бусад улс, олон улсын байгууллагатай олон улсын болон байгууллага хоорондын гэрээ байгуулах, хяналт тавих;
- Монгол Улсын олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй асуудлаар тухай бүр санал боловсруулах.
Хариуцах ажил
- Монгол Улсын хоёр болон олон талт бүхий л салбарын олон улсын гэрээ байгуулах, холбогдох бусад байгууллагад энэ чиглэлээр хууль зүйн дэмжлэг үзүүлэх;
- Oлон улсын эрх зүйн тулгамдсан асуудлаар санал боловсруулах, байр суурь тодорхойлох, олон улсын эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
- Үндэсний хууль тогтоомж ба олон улсын гэрээний эрх зүйн уялдааг хангах болон олон улсын гэрээ байгуулах ажлыг үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах;
- Олон улсын гэрээний төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, гэрээ байгуулах хэлэлцээ хийх, хэлэлцээнд оролцох, орчуулгыг хянан баталгаажуулах, ёсчлон бэлтгэх, гэрээ байгуулах, батлуулах, соёрхон батлуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих;
- Олон улсын гэрээний бүртгэл хөтлөх, архивт хадгалуулах, хэвлэн нийтлүүлэх;
- Бусад улстай байгуулсан агаарын хэлэлцээрийн дагуу иргэний нийсэхийн тээвэрлэгчийг томилох асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
- Бусад байгууллагаас санал авахаар ирүүлсэн УИХ, Засгийн газрын шийдвэрийн төслийг олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэхийг судалж, холбогдох нэгжтэй хамтарч санал боловсруулах;
- Олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг (терроризм, хүний наймаа, мөнгө угаах, мансууруулах бодис гэх мэт)-тэй тэмцэх асуудлаар дотоод, гадаадын байгууллагатай хамтран ажиллах;
- Олон улсын эрх зүйн чиглэлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3, 6 дугаар хороо, Эрчим хүчний харти, Олон улсын шүүх (ICJ), Олон улсын эрх зүйн комисс (ILC), Олон улсын худалдааны эрх зүйн комисс (UNCITRAL), НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба (UNODC), Олон улсын эрүүгийн шүүх (ICC), Олон улсын далайн байгууллага (IMO), Ази, Африкийн хуулийн зөвлөлдөх хороотой хамтран ажиллах;
- Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;
- Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
- Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
Хүний эрхийн хэлтэс
Хариуцах ажил
- Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр Монгол Улсын хүлээсэн олон улсын эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
- Xүний эрхийн чиглэлээрх олон улсын гэрээнд нэгдэн орох, хэрэгжилтийн тайлагналтыг нэгтгэн хянах;
- НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар, Хүний эрхийн зөвлөл, хүний эрхийн гэрээний хороод,
- Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар, Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын Улаан загалмайн хороо зэрэг хүний эрх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн олон улсын байгууллагатай харилцах;
- Хүний эрхийн чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх.
Хилийн хэлтэс
Хариуцах ажил
- Монгол Улсын олон улсын хилийн дэглэм болон боомтыг зохицуулсан хоёр талт гэрээг хариуцах;
- Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг үндэслэн хилийн асуудлаар гэрээ байгуулах;
- Xөрш улстай байгуулсан хилийн боомтын тухай хоёр талт гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
- Tөрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хилийн боомт нээх, хаах, горимд өөрчлөлт оруулах асуудлыг хөрш улстай харилцан хэлэлцээр байгуулахыг хариуцах, мөн боомтын зэрэглэлийг өөрчлөх саналаа холбогдох байгууллагад уламжлах.