Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБүтэц зохион байгуулалтDepartment of International Law and Treaty

Department of International Law and Treaty

Чиг үүрэг

  1. Гадаад харилцаанд хамаарах олон улсын эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  2. Гадаад харилцааны бодлого, зорилтыг олон улсын эрх зүйн зарчим, хэм хэмжээний дагуу хэрэгжүүлэхэд мэргэжлийн туслалцаа үзүүлэх;
  3. Монгол Улсаас бусад улс, олон улсын байгууллагатай олон улсын болон байгууллага хоорондын гэрээ байгуулах, хяналт тавих;
  4. Монгол Улсын олон улсын гэрээ дотоодын хууль тогтоомжтой хэрхэн нийцэж буй асуудлаар тухай бүр санал боловсруулах.

Хариуцах ажил

  1. Монгол Улсын хоёр болон олон талт бүхий л салбарын олон улсын гэрээ байгуулах, холбогдох бусад байгууллагад энэ чиглэлээр хууль зүйн дэмжлэг үзүүлэх;
  2. Oлон улсын эрх зүйн тулгамдсан асуудлаар санал боловсруулах, байр суурь тодорхойлох, олон улсын эрх зүйн зөвлөгөө өгөх, мэдээллээр хангах;
  3. Үндэсний хууль тогтоомж ба олон улсын гэрээний эрх зүйн уялдааг хангах болон олон улсын гэрээ байгуулах ажлыг үндэсний хэмжээнд аргачлал, хяналтаар хангах;
  4. Олон улсын гэрээний төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх, гэрээ байгуулах хэлэлцээ хийх, хэлэлцээнд оролцох, орчуулгыг хянан баталгаажуулах, ёсчлон бэлтгэх, гэрээ байгуулах, батлуулах, соёрхон батлуулах, гэрээний биелэлтэд хяналт тавих;
  5. Олон улсын гэрээний бүртгэл хөтлөх, архивт хадгалуулах, хэвлэн нийтлүүлэх;
  6. Бусад улстай байгуулсан агаарын хэлэлцээрийн дагуу иргэний нийсэхийн тээвэрлэгчийг томилох асуудлаар холбогдох байгууллагатай хамтран ажиллах;
  7. Бусад байгууллагаас санал авахаар ирүүлсэн УИХ, Засгийн газрын шийдвэрийн төслийг олон улсын гэрээнд нийцэж байгаа эсэхийг судалж, холбогдох нэгжтэй хамтарч санал боловсруулах;
  8. Олон улсын зохион байгуулалттай гэмт хэрэг (терроризм, хүний наймаа, мөнгө угаах, мансууруулах бодис гэх мэт)-тэй тэмцэх асуудлаар дотоод, гадаадын байгууллагатай хамтран ажиллах;
  9. Олон улсын эрх зүйн чиглэлээр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 3, 6 дугаар хороо, Эрчим хүчний харти, Олон улсын шүүх (ICJ), Олон улсын эрх зүйн комисс (ILC), Олон улсын худалдааны эрх зүйн комисс (UNCITRAL), НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэргийн алба (UNODC), Олон улсын эрүүгийн шүүх (ICC), Олон улсын далайн байгууллага (IMO), Ази, Африкийн хуулийн зөвлөлдөх хороотой хамтран ажиллах;
  10. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;
  11. Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
  12. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.

Хүний эрхийн хэлтэс

Хариуцах ажил

  1. Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах болон хүмүүнлэгийн эрх зүйн чиглэлээр Монгол Улсын хүлээсэн олон улсын эрх, үүргийн хэрэгжилтэд хяналт тавих;
  2. Xүний эрхийн чиглэлээрх олон улсын гэрээнд нэгдэн орох, хэрэгжилтийн тайлагналтыг нэгтгэн хянах;
  3. НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссарын газар, Хүний эрхийн зөвлөл, хүний эрхийн гэрээний хороод,
  4. Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар, Олон улсын Шилжилт хөдөлгөөний байгууллага, Олон улсын Улаан загалмайн хороо зэрэг хүний эрх, хүмүүнлэгийн асуудал эрхэлсэн олон улсын байгууллагатай харилцах;
  5. Хүний эрхийн чиглэлээр үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх.

Хилийн хэлтэс

Хариуцах ажил

  1. Монгол Улсын олон улсын хилийн дэглэм болон боомтыг зохицуулсан хоёр талт гэрээг хариуцах;
  2. Төрөөс хилийн талаар баримтлах бодлогыг үндэслэн хилийн асуудлаар гэрээ байгуулах;
  3. Xөрш улстай байгуулсан хилийн боомтын тухай хоёр талт гэрээний хэрэгжилтэд хяналт тавих, санал дүгнэлт боловсруулах, шаардлагатай тохиолдолд нэмэлт, өөрчлөлт оруулах;
  4. Tөрийн бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд хилийн боомт нээх, хаах, горимд өөрчлөлт оруулах асуудлыг хөрш улстай харилцан хэлэлцээр байгуулахыг хариуцах, мөн боомтын зэрэглэлийг өөрчлөх саналаа холбогдох байгууллагад уламжлах.