Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх

Department of Consular Affairs

Чиг үүрэг

  1. Консулын харилцааны эрх зүйн бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  2. Консулын харилцаа, эрх зүйн асуудлаар судалгаа хийж, санал боловсруулан УИХ-ын чуулган, УИХ-ын БХ, ҮАБЗ, ЗГ-ын хуралдаан, ГХ-ын Сайдын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж шийдвэр гаргуулах;
  3. Гадаадад байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх;
  4. Монгол иргэдийн гадаадад зорчих нөхцөлийг хөнгөвчлөх бодлого, стратеги, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг зохион байгуулах;

 Хариуцах ажил

  1. Консулын харилцаанд хамаарах олон улсын эрх зүйн талаар судалгаа хийх, олон улсын гэрээ байгуулах үндэслэлийг боловсруулах, яриа хэлэлцээнд оролцох, консулын харилцаанд хамаарал бүхий үндэсний хууль тогтоомжийн төслийг боловсруулахад саналаа тусгах;
  2. Монгол Улсын консулын байгууллагын байршил, эрэмбэ, бүтэц, орон тоог шийдвэрлүүлэх, нэмэлт, өөрчлөлт оруулах;
  3. Консулын харилцаа, үйлчилгээний холбогдолтой судалгаа, мэдээллээр төрийн байгууллага, иргэдийг хангах, мэдээллийн сан үүсгэх, шинэчлэх;
  4. Цахим консулын тогтолцоог хөгжүүлэх, консулын үйлчилгээг цахимаар үзүүлэх, консулын төлөөлөлгүй улс, бүс нутаг, хотод буй монгол иргэдэд консулын үйлчилгээ үзүүлэх цахим тогтолцоог бүрдүүлэх;
  5. Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, холбогдох үндэсний хууль тогтоомжийг хэрэгжүүлэх;
  6. Монгол Улсын харьяатаас гарсан, монгол үндэстэн иргэдэд виз олгох, оршин суух зөвшөөрөл олгох эрх зүйн орчинг бүрдүүлэх;
  7. Консулын харилцааг хөгжүүлэх, консулын байгууллага байгуулах, консулын байгууллагын тэргүүн, ДТГ-ын консулын хэлтсийн дарга, консулын албан тушаалтан, өргөмжит консулыг томилох үндэслэл боловсруулах,  шаардлагатай зөвшөөрөл авах, үүрэгт ажилд нь оруулах, гадаадын холбогдох улсын энэ төрлийн хүсэлтэд хариу өгөх;
  8. Хоёр талын консулын харилцааны тэргүүлэх чиглэл, зорилт, хэрэгжүүлэх үйл ажиллагааны зарчмыг тодорхойлох;
  9. Консулын байгууллагын байршил, эрэмбэ, бүтэц, ач холбогдол, ажлын ачаалал, зардлын талаар тогтмол судалгаа хийж, санал дүгнэлт боловсруулж, шийдвэрлүүлэх;
  10. Монгол Улсын Консулын албаны төлөвлөгөөг боловсруулах, тайланг гаргах, ДТГ, өргөмжит консулыг удирдлага, заавраар хангах, тайланд нь үнэлэлт дүгнэлт өгөх;
  11. ДТГ-ын консулын ажил үүргийн хуваарийг хянах, зөвлөмж өгөх, консулын албан тушаалтнуудыг сургалт, давтан сургалтанд хамруулах;
  12. Гадаадад байгаа монгол иргэдийн бүртгэл, сэдэвчилсэн судалгаа хөтлөх, сайжруулах, иргэдэд зориулсан мэдээлэл, сурталчилгаа, гарын авлага боловсруулж түгээх, шаардлагатай тохиолдолд сэрэмжлүүлэг, зөвлөмж гаргах;
  13. Гадаадад хууль ёсны эрх ашиг нь зөрчигдсөн монгол иргэдийг эрх зүйн хамгаалалтад оруулах, зөрчигдсөн эрхийг сэргээх, хүний эрхийн хэм хэмжээг хангуулах талаар холбогдох улсын төрийн байгууллага, өмгөөлөгчидтэй хуулийн хүрээнд шаардлагатай бүх арга хэмжээг авах;
  14. Хар тамхи, хүний худалдаа, зохион байгуулалттай гэмт хэрэгт холбогдохоос иргэдийг урьдчилан сэргийлэх арга хэмжээг улсын хэмжээнд төлөвлөж хэрэгжүүлнэ;
  15. Кибер гэмт хэргийн хохирогч болохоос иргэдийг урьдчилан сэргийлэх, энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болсон иргэдийн эрх ашгийг хамгаалах, өмгөөллөөр хангах, хохиролыг барагдуулах эрх зүйн зохицуулалтыг судлах;
  16. Гадаадад байгаа монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах чиглэлээр гадаад, дотоодын төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгуулагатай хамтын ажиллагаа тогтоож, хөгжүүлнэ;
  17. Гадаадад байгаа монгол иргэдэд үндэсний нийгэм, эдийн засгийн хөтөлбөрүүдийг хүргэх ажлыг зохион байгуулах, хамтын ажиллагаа хөгжүүлэх боломжийг бүрдүүлэх;
  18. Консулын үйлчилгээний хүртээмж, чанар, шуурхай, соёлч байдлыг хангах, мэргэшсэн байх, ил тод, нээлттэй байх, хариуцлага хүлээх тогтолцоог нэвтрүүлж хэрэгжүүлэх;
  19. Иргэний бүртгэл, нотариат, виз, паспорт, буцах үнэмлэх гэх мэт төрийн үйлчилгээг иргэнд хүргэх хэм хэмжээг баталж, мөрдөх, үйлчилгээний дэвшилтэд менежментийг нэвтрүүлэх, тэмдэгтийн болон үйлчилгээний хураамжийг нэгдмэл болгох;
  20. ДТГ-аас төрийн цахим үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломжийг бүрдүүлэх;
  21. Консулын төлөлөлөл байдаггүй улс, бүс нутаг, хотод консулын үйлчилгээг иргэнд цахимаар хүргэх;
  22. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;
  23. Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
  24. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.