Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБүтэц зохион байгуулалтDepartment of Diplomatic Protocol

Department of Diplomatic Protocol

Чиг үүрэг

  1. Олон улсын жишиг, хэм хэмжээ болон үндэсний онцлог, ёс заншилд нийцүүлэн Монгол Улсын дипломат ёслолын бодлого, арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  2. Монгол Улсад суугаа гадаадын ДТГ, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудын эрх ямба, халдашгүй дархан эрхтэй холбогдсон асуудлыг зохицуулах, холбогдох арга хэмжээ авах, санал боловсруулах, шийдвэрлүүлэх, хяналт тавих.

Хариуцах ажил

  1. Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд нарын гадаад оронд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээ болон гадаадын дээд, өндөр түвшний зочин төлөөлөгчдийн Монгол Улсад хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний бэлтгэлийг хангах, хэрэгжүүлэх, зохион байгуулахад оролцох;
  2. Гадаадын дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар Монгол Улсын Ерөнхийлөгчид Итгэмжлэх жуух бичгээ барих, Засгийн газар хоорондын олон улсын байгууллагын суурин төлөөлөгчид Гадаад харилцааны сайдад Итгэмжлэх захидлаа барих, ДТГ-ын тэргүүн бүр мөсөн буцахтай холбогдсон ёслолын арга хэмжээг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
  3. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ болон судалгаа боловсруулах;
  4. Гадаадын зочин төлөөлөгчид Монгол Улсын төр, засгийн газрын тэргүүн нарт бараалхах арга хэмжээг зохицуулах;
  5. Элчин сайд нарын агреман, цэргийн атташе нарын зөвшөөрлийг олгох, хүсэх;
  6. Монгол Улс дахь гадаадын ДТГ, олон улсын байгууллагын суурин төлөөлөгчийн газруудыг төрийн болон дипломат ёслолын арга хэмжээнд урьж оролцуулах ажлыг зохион байгуулах, хэрэгжүүлэх;
  7. Монгол Улс дахь гадаадын ДТГ болон олон улсын байгууллагуудын тэргүүн, ажилтнуудын бүртгэлийг хийх, Монгол Улсад оршин суух зөвшөөрөл олгох;
  8. Монгол Улс дахь гадаадын ДТГ болон олон улсын байгууллагуудын албан хэрэгцээний болон ажилтнуудын автомашинд ДК зөвшөөрөл олгох;
  9. Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр дамжин өнгөрөх, буух, хөөрөх нислэг үйлдэх тусгай үүргийн нислэгт зохих зөвшөөрөл олгуулах;
  10. Хилийн чанадад суугаа Монгол Улсын ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
  11. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.