Чиг үүрэг
- Дипломат албаны хүний нөөцийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, нэгдсэн удирдлагаар хангах, албан хаагчдын чадавхийг бэхжүүлэх тогтолцоог бүрдүүлэх;
- Салбарын хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг бүрдүүлэх;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсөв боловсруулах үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлэх, Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлыг зохион байгуулах;
- Монгол Улсаас хилийн чанадад суугаа ДТГ болон гадаад улсаас Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын үл хөдлөх хөрөнгийн асуудлыг эрхлэх, эрх зүйн орчинг төгөлдөржүүлэх, эдийн засгийн төлөвлөлтийг эрхлэх;
- Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Гадаад харилцааны сайдын эрхлэх асуудлын хүрээний зорилтыг хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлэх;
- Яамны удирдлага болон яам чиг үүргээ хэрэгжүүлэхэд хууль эрх зүйн зөвлөгөө үзүүлэх;
- Дипломат албаны эрх зүйн орчин, үйл ажиллагааны зохицуулалтыг боловсронгуй болгох ажлыг зохион байгуулах;
- Яам, дипломат төлөөлөгчийн газар болон албан хаагчдын хооронд үүссэн хөдөлмөрийн болон бусад маргааныг хуулийн хүрээнд шийдвэрлүүлэх;
- Гадаад харилцааны төв архивын үйл ажиллагааг удирдлагаар хангах;
- Мэдээллийн технологийн үйл ажиллагааг нэгтгэн зохион байгуулах.
Хариуцах ажил
- Яамны удирдлагын манлайллыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах;
- Хүний нөөцийн бодлогыг төлөвлөх, хэрэгжүүлэх, албан хаагчдын давтан сургалтын тогтолцоог бүрдүүлэх, дотоод сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, хүний нөөцийн удирдлагын мэдээллийн санг бүрдүүлэх;
- Яамны Төрийн албаны салбар зөвлөл, Ёс зүйн хорооны хуралдааныг зохион байгуулах, тэдгээрээс гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
- Дипломат ажилтны сахилгын тусгай дүрмийн хэрэгжилтийг хангах;
- Яамны ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг баталгаажуулах, тэдгээртэй үр дүнгийн болон хөдөлмөрийн гэрээ байгуулах, байгуулсан гэрээг дүгнэх, хөдөлмөрийн сахилга бат, дотоод журмыг чанд мөрдүүлэх, холбогдох мэдээ тайланг гаргуулах, шагнаж урамшуулах, хариуцлага тооцох тогтолцоог бүрдүүлэх;
- Яамны нэгж, дипломат төлөөлөгчийн газар болон бусад төрийн байгууллага хоорондын харилцаа, ажлын уялдаа холбоог хангах;
- Хилийн чанадад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар албаны зориулалтаар газар, үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх, гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар Монгол Улсад байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлэх;
- Нууц бичиг баримт хүлээн авах, бүртгэх, хадгалах, холбогдох байгууллагад хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
- Дипломат шуудангийн үйл ажиллагааг эрхлэх, зохион байгуулах, удирдлагаар хангах;
- Яамны үйл ажиллагаанд орчин үеийн техник технологи нэвтрүүлэх, аюулгүй байдлыг хангах, төрийн нууцыг хадгалах, хамгаалах, албан хэргийн хөтлөлтийг эрхлэх, яамны хэвийн ажиллах нөхцөлийг бүрдүүлж, тэдгээрт үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь бүх талын дэмжлэг үзүүлэх;
- Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, авлигатай тэмцэх, төрийн байгууллагын шударга, ил тод байдлын түвшинг дээшлүүлэхэд чиглэгдсэн төрийн бодлогыг нийт ажилтнуудад сурталчилах, тэдгээрийг энэ чиглэлээр соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулах;
- Яам болон дипломат төлөөлөгчийн газрын ажилтны хууль ёсны эрх, эрх ашгийг хамгаалах, ажилтнуудын орон сууц, зуслан, эрүүл мэнд, тэтгэлэг зэрэг нийгмийн асуудлыг хариуцах;
- Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
- Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
- Яаманд оюутан дадлага хийх ажлыг зохион байгуулах, хяналт тавих;
- Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.
Хуулийн хэлтэс
- Сайд, Төрийн нарийн бичгийн даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хууль тогтоомжид нийцүүлэх талаар дүгнэлт гаргах, санал өгөх, тушаалыг албажуулан бүртгэх, дугаар олгох, архивт шилжүүлэх;
- Салбарын үйл ажиллагаанд хамаарах зохицуулалтыг холбогдох нэгжтэй хамтран боловсруулах, батлуулах, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актыг хууль зүйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад бүртгүүлж, хүчин төгөлдөр болгох, хэрэгжилтийг хангах, төрөлжүүлэн эмхтгэх;
- Салбарын хэмжээнд хүчин төгөлдөр мөрдөгдөж буй болон албан хаагчдын зайлшгүй мэдвэл зохих нийтлэг хууль тогтоомжийн системчилсэн лавлагааны санг хөтөлж, яам, дипломат төлөөлөгчийн газрын удирдлага, албан хаагчдад эрх зүйн мэдээлэл, лавлагаа, зөвлөгөө өгөх, түүнийг хэрэглэх практик мэдээллээр хангах;
- Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын болон Засгийн газрын тогтоол, Ерөнхийлөгчийн зарлиг, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон эрх зүйн бусад акт болон шийдвэрийн төсөлд яамнаас өгөх санал дүгнэлтийг боловсруулах, холбогдох нэгжийн саналыг тусгах;
- Гадаад харилцаа, дипломат албанд мөрдөгдөж буй хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр холбогдох газар, нэгжтэй хамтран ажиллах, хууль тогтоомжийн төслийг боловсруулах, Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэн батлуулах, хэрэгжилтийг хангах;
- Засгийн газар, Улсын Их Хурлаар хэлэлцүүлэх асуудлаар яамнаас боловсруулсан баримт бичгийн төсөл нь боловсруулалтын болон хууль зүйн шаардлага хангаж буй эсэх талаас нь хянах, хэлэлцүүлгийн бүх шатанд тайлбар, зөвлөгөө, лавлагаа өгөх;
- Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон бусад байгууллагын шийдвэрийг удирдлагад танилцуулан холбогдох газар, нэгж, дипломат төлөөлөгчийн газарт хүргүүлэх;
- Яамны үйлчлүүлэгчтэй байгуулах гэрээний төсөл боловсруулах, гэрээг бүртгэх, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;
- Яам, дипломат төлөөлөгчийн газар болон албан хаагчийн хооронд үүссэн хөдөлмөрийн болон бусад маргааныг хянан шийдвэрлэхэд оролцох;
- Албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлийг шалган тогтоох;
- Шүүх, эрх бүхий бусад байгууллагаас яам, албан хаагчтай холбоотойгоор үүссэн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд холбогдох хууль тогтоомжийн дагуу төлөөлөн оролцох;
- Яам, дипломат төлөөлөгчийн газар, харъяа бүтцийн байгууллага болон Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газрын үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх харилцаанд эрх зүйн зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;
- Үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэхтэй холбоотой үүссэн маргаантай асуудлыг холбогдох газар, нэгжтэй хамтран шийдвэрлэх.
Санхүү, эдийн засгийн хэлтэс
Хариуцах ажил
- Нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, мөрдүүлэх;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн бодлогыг хэрэгжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулах;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн батлагдсан төсвийг зориулалтын дагуу, үр ашигтай захиран зарцуулах болон төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгө оруулалтын төсвийн төслийн нэгтгэлд хяналт тавьж, Сангийн яаманд оруулах санал, тайлбар, тодруулгын хамт хүргүүлэх, гүйцэтгэлийг хангах ажлыг зохион байгуулах;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн хүрээний мэдэгдлийг яам, дипломат төлөөлөгчийн газрын жилийн ажлын төлөвлөгөөг гаргаж, нэгтгэн Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газарт хүргүүлж, Засгийн газрын нэгдсэн төсвийн хүрээний мэдэгдэлд саналаа оруулах ажлыг зохион байгуулах;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийн сарын хуваарийг дипломат төлөөлөгчийн газар, харъяа нэгж бүрээр тэдгээрийн санал, орон тоо, бодит шаардлагад нийцүүлэн хийх, шийдвэрлүүлэх, хүргүүлэх;
- Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, дээд, өндөр түвшинд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний төлөвлөгөө, яамны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх санхүүгийн эх үүсвэр, нөхцөлийг хангах эдийн засгийн төлөвлөлтийг боловсруулах, батлуулах;
- Засгийн газрын нөөцтэй холбоотой зардлын мөнгийг яамны дансанд төвлөрүүлэх, зардал олгох, төлбөр тооцоог хийх, гүйцэтгэлийн тайлан гаргах, Сангийн яаманд тайлагнах, тайланг тушаах ажлыг зохион байгуулах;
- Шаардлагатай тохиолдолд төсвийн ерөнхийлөн захирагчийн төсвийн багцын сарын хуваарьт өөрчлөлт оруулж, зохицуулалт хийх талаар санал боловсруулах;
- Дипломат төлөөлөгчийн газрын улирал, хагас жил, жилийн эцсийн санхүүгийн тайланг хүлээн авч, нэгтгэсэн санхүүгийн тайлан гаргаж, хуулийн хугацаанд Үндэсний аудитын газарт хүргүүлэх ажлыг зохион байгуулах;
- Төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн нэгтгэсэн тайланг гаргаж, Сангийн яамтай урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилт, улсын төсөвт төвлөрүүлсэн хөрөнгийн тооцоог нийлэх, Үндэсний аудитын газарт хүргүүлж, тухайн жилийн санхүүгийн нэгтгэсэн тайланд аудит хийлгэж, дүгнэлт гаргуулах;
- Яамны санхүүжилтийн тооцоог хагас, бүтэн жилээр төрийн сантай нийлэх;
- Засгийн газрын олон улсын байгууллагад төлөх ёстой төлбөр, хураамжийг төсөвт тусгаж, зохих хугацаанд нь шилжүүлэх;
- Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газрын үл хөдлөх хөрөнгө худалдан авах, түрээслэх төлөвлөгөөг боловсруулж, жил бүр үнэлгээ хийх, засвар хийх хуваарь гаргах, шаардлагатай хөрөнгийг төсөвт тусгах, дипломат төлөөлөгчийн газарт шилжүүлэх;
- Дипломат төлөөлөгчийн газрын албан хэрэгцээнд зориулсан үнэт цаасыг хүргүүлэх, тооцоо хийх, зарцуулалтад хяналт тавих.
Гадаад харилцааны төв архив
Хариуцах ажил
- Яам, дипломат төлөөлөгчийн газрын архив, албан хэрэг хөтлөлтийн ажлыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах;
- Архивын эрдэм шинжилгээ, судалгаа, арга зүйн баримт бичгүүдийг боловсруулах;
- Гадаад орнуудын архивын газрын туршлага судлах;
- Архивын баримтыг авран хамгаалах, нүүлгэн шилжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах;
- Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссыг хуралдуулах, хуралдааны шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих;
- Архивт баримт хүлээн авах, тоо бүртгэл үйлдэх, цахим хувь үйлдэх, мэдээллийн санд бүртгэх, хадгалалт, ашиглалт, хамгаалалтын шаардлагыг хангах нөхцлийг бүрдүүлэх;
- Байгууллага, иргэдэд архивын цахим болон цаасан баримтаар үйлчилж, лавлагаа, хуулбар олгох.