Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБүтэц зохион байгуулалтDepartment of Foreign Trade and Economic Cooperation

Department of Foreign Trade and Economic Cooperation

Чиг үүрэг

  1. Гадаад худалдаа, эдийн засгийн асуудлаар Монгол Улсын ашиг сонирхлыг хамгаалах;
  2. Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах дипломат бодлогыг явуулах;
  3. Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн бодлого боловсруулах, төлөвлөх, зохицуулах;
  4. Эдийн засгийн түншлэл, чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах асуудлыг нэгдсэн бодлого, зохицуулалтаар хангах;
  5. Олон улс, бүс нутгийн болон эдийн засгийн олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг таниулах, харилцан мэдээлэл солилцох.

Хариуцах ажил

  1. Олон улс, бүс нутаг, гадаад орнуудтай хөгжүүлэх гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны нэгдсэн болон дунд, урт хугацааны бодлого боловсруулах, зохицуулах;
  2. Гадаад худалдаа, эдийн засаг, санхүүгийн асуудлаар олон улсын болон бүс нутгийн эдийн засгийн байгууллагуудтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, үндэсний байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, дараах олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, гэрээ хэлэлцээр байгуулахад нэгдсэн зохицуулалтаар хангаж ажиллах. Үүнд: Дэлхийн худалдааны байгууллага, НҮБ-ын худалдаа, хөгжлийн бага хурал (ЮНКТАД), Олон улсын худалдааны төв, Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголт, хөгжлийн банк,  ЕвроАзийн эдийн засгийн холбоо, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага зэрэг олон улсын худалдаа, санхүү, эдийн засгийн хамтийн ажиллагааны байгууллага; Монгол-Японы Засгийн газар, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт, Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны дэргэдэх худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хороо, Монгол Улсын Засгийн газар, Евразийн эдийн засгийн комисс хоорондын хамтын ажиллагааны ажлын хэсэг, Монгол-Америкийн худалдаа хөрөнгө оруулалтын Ерөнхий хэлэлцээрийн хүрээнд байгуулсан Худалдаа хөрөнгө оруулалтын зөвлөл, Эдийн засгийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ (EPD) зэрэг хоёр талт зөвлөлдөх механизм, Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээр (АПТА), Номхон далайн бүсийн түншлэл хэлэлцээр (ТПП), Монгол-Канадын “Хөрөнгө оруулалтыг харилцан хамгаалах, хөхиүлэн дэмжих хэлэлцээр” зэрэг гэрээ, хэлэлцээ багтана;
  3. Оюутолгойн зэсийн орд, Таван толгойн нүүрсний орд зэрэг стратегийн гэрээ болон эдийн засгийн хамтын ажиллагааны томоохон төсөл хөтөлбөрүүдэд оролцох, судалгаа хийх, дэмжлэг үзүүлэх;
  4. Хоёр болон олон талт худалдаа,эдийн засгийн гэрээ хэлэлцээрийг нэгдсэн зохицуулалтаар хангах;
  5. Түнш орнуудтай худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтран ажиллах санаачилга, хөтөлбөрийн хэрэгжилтийг нэгдсэн зохицуулалтаар хангах. Үүнд: Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, БНСУ, БНХАУ-тай чөлөөт худалдааны хэлэлцээрт холбогдох ТЭЗҮ-ийн хамтарсан судалгаа хийх, Монгол Улсын Замын-Үүд болон БНХАУ-ын Эрээний хил дамнасан чөлөөт бүс байгуулахад холбогдох асуудал багтана;
  6. Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны чиглэлээр зохиогдох олон улсын эдийн засгийн форум, уулзалт, үзэсгэлэн худалдаанд бэлтгэх. Үүнд: Давосын эдийн засгийн чуулга уулзалт, Боао-гийн эдийн засгийн чуулга уулзалт гэх зэрэг;
  7. Олон улсын эдийн засгийн байдлыг судлах, чингэхдээ мэдээлэл цуглуулах, статистик судалгаа гаргах;
  8. Нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэл, түүний хэрэгжилтийг гаргахад шаардлагатай мэдээ, мэдээллээр хангах;
  9. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;
  10. Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
  11. Хариуцсан чиглэлээрх мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.