Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБүтэц зохион байгуулалтDepartment of Multilateral Cooperation

Department of Multilateral Cooperation

Чиг үүрэг

  1. НҮБ болон олон улс, бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагын хүрээнд баримтлах бодлого, чиглэлийг тодорхойлж, харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх;
  2. НҮБ болон олон улс, бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагын үйл ажиллагаанд Монгол Улсын идэвхтэй оролцоог хангах, байр суурь, нэр хүнд, ашиг сонирхлыг хамгаалах;
  3. НҮБ болон олон улс, бүс нутгийн засгийн газар хоорондын байгууллагын үйл ажиллагаа, тогтоол шийдвэр, тулгамдсан болон шинээр гарч ирж буй асуудлаар судалгаа хийх, яамны удирдлага, холбогдох дээд байгууллагыг мэдээллээр хангах;
  4. Манай улсын эрх ашгийг тусгасан заалтуудыг НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын баримт бичиг, хөтөлбөр, тогтоол шийдвэрт тусгуулж байх;
  5. НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын шугамаар хэрэгжүүлэх хөтөлбөр, төслийн чиг үүрэг, хүрээг тохиролцон хэрэгжилтийн байдалд ерөнхий хяналт тавьж, үр өгөөжийг дээшлүүлэх, тоо хэмжээг нэмэгдүүлж хөгжлийн тусламж дэмжлэгийн шинэ чиглэл, эх үүсвэрийг дайчлах;
  6. НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын шугамаар болох хурал, чуулган, яриа хэлэлцээ зэрэг олон талт арга хэмжээнд төлөөлөгч оролцуулах, баримтлах үндсэн чиглэл, удирдамжийг боловсруулах, санал өгөх эрх олгох, манай улсын байр суурийг тодорхойлон илэрхийлэх, нотлох, оролцооны дүнгийн тухай тайлан мэдээг гаргуулах ажлыг зохион байгуулах;
  7. Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх тухайлбал, эдийн засаг, ядуурлыг бууруулах, байгаль орчин, хүмүүнлэгийн олон талт үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
  8. Олон улс, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг дотоодын холбогдох байгууллагад таниулан танилцуулах, харилцан мэдээлэл солилцох;
  9. НҮБ, түүний системийн байгууллагын дэргэд суугаа БТГ-уудын ажлыг удирдан чиглүүлэх, заавраар хангах, ажилд нь үнэлэлт дүгнэлт өгөх.

Хариуцах ажил

  1. Улстөр, аюулгүй байдал, зэвсэг хураах асуудлаар дараах байгууллага, эвслүүдтэй хамтарч ажиллах. Үүнд: Монгол-НҮБ-ын харилцаа, НҮБ-ын Ерөнхий Ассамблей, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөл, Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөн, НҮБ-ын Энхийг сахиулах үйл ажиллагаа, НҮБ-ын Зэвсэг хураах бага хурал, Олон улсын атомын энергийн агентлаг, Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага, Зэвсэг хураах комисс, Химийн болон биологийн зэвсгийг хориглох конвенцын байгууллага, Европын Аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага, НҮБ-ын Сансрын хороо, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Ардчилал, олон улсын сонгуулийн хүрээлэн, Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг, Азид хамтын ажиллагаа, итгэлцэл бэхжүүлэх бага хурал, Азийн хамтын ажиллагааны яриа хэлэлцээ гэх зэрэг;
  2. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн асуудлаар дараах байгууллага, эвслүүдтэй хамтарч ажиллах. Үүнд: НҮБ-ын Ерөнхий Ассамблей, 77-гийн бүлэг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, НҮБ-ын Үйлдвэх хөгжлийн байгуллага, НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал, НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Байгаль орчны Ассамблей, ДГХБО-уудын ОУСТ, НҮБ-ын Ойн форум, Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн Оролцогч талуудын бага хурал, НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцийн оролцогч талуудын бага хурал, Дэлхийн цаг уурын байгууллага, Дэлхийн хүрээлэгч орчны сан, Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сан, Дэлхийн хүнсний хөтөлбөр, Мал амьтны халдварт өвчинтэй тэмцэх олон улсын байгууллага, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхийн оюуны өмчийн байгууллага, Олон улсын далайн тээврийн байгууллага, Олон улсын цахилгаан холбооны байгууллага, Дэлхийн шуудангийн холбоо гэх зэрэг;
  3. Ардчилал, засаглал, нийгмийн хөгжил, соёл, хүмүүнлэгийн асуудлаар дараах байгууллага, механизмуудтай хамтарч ажиллах. Үүнд: НҮБ-ын Ерөнхий Ассамблей, НҮБ-ын Хүүхдийн сан, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, ЮНЕСКО, НҮБ-ын Соёл, иргэншлийн холбоо, НҮБ-ын Хүмүүнлэгийн алба, Олон улсын Парламентын Холбоо, Ази-Европын уулзалт, Нээлттэй засаглалын түншлэл гэх зэрэг;
  4. Олон улсын байгууллагын сонгуульд баримтлах чиглэл, удирдамжийг боловсруулах;
  5. НҮБ, олон улсын болон бүс нутгийн бусад байгууллагын хүрээнд ардчилал, хүний эрх, цөмийн зэвсэг зэрэг асуудлаарх Монгол Улсын авч явдаг санал, санаачилгуудыг урагшлуулах, шинээр санал санаачилга гаргах боломжийг эрэлхийлэн ажиллах. Үүнд: Олон улсын хамтын ажиллагааны сан, Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ санаачлага, Монгол Улсын Цөмийн зэвсэггүй статус гэх зэрэг;
  6. Монгол Улсаас Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдын түвшинд оролцох олон улс, бүс нутгийн хурал, чуулганы бэлтгэл, НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагад хийх айлчлалын бэлтгэлийг хангаж хэрэгжүүлэх, мөрөөр авах арга хэмжээг төлөвлөх, хэрэгжилтийг хангах;
  7. НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын удирдлагыг Монгол Улсад урьж айлчлуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлэх;
  8. НҮБ-ын мандаттай олон улсын Энхийг сахиулах ажиллагаанд Монгол Улсын оролцоог нэмэгдүүлэх;
  9. НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын хурал зөвлөгөөнийг өөрийн оронд зохион байгуулах асуудлыг санаачлах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
  10. НҮБ болон олон улс, бүс нутгийн бусад байгууллагын удирдах дээд байгууллагад сонгогдох асуудлаар судалгаа хийх, санал боловсруулах, сонгогдох бэлтгэлийг ханган ажиллах, зохицуулах;
  11. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;
  12. НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын шугамаар авч буй тусламжийн үр өгөөжийг дээшлүүлэхэд анхаарч НҮБ-ын Хөгжлийн тусламжийн ерөнхий хүрээ, Орны хөтөлбөр болон бусад хөтөлбөрийг боловсруулахад Монгол Улсын холбогдох байгууллагуудын оролцоог хангах, зохицуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
  13. НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагад Монгол Улсын Засгийн газраас төлөх татвар, хандивыг хугацаанд нь шилжүүлж байхад хяналт тавьж ажиллах;
  14. Хариуцсан асуудлаар ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх, заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
  15. Монгол Улс дахь НҮБ болон олон улс, бүс нутгийн байгууллагын суурин төлөөлөгчийн газруудтай харилцах, хамтран ажиллах;
  16. Хариуцсан ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.