Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeБүтэц зохион байгуулалтDepartment of Americas, Middle East and Africa

Department of Americas, Middle East and Africa

Чиг үүрэг

  1. Америк, Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  2. Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хөгжилд таатай гадаад орчин бүрдүүлэх бодлогыг боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  3. Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогын хүрээнд түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх бодлого боловсруулах, төлөвлөх, хэрэгжүүлэх, зохицуулах;
  4. Олон улс болон бүс нутгийн хэмжээнд өрнөж буй үйл явц, түүний нөлөөллийн талаар судалгаа хийж, дүн шинжилгээ хийх, санал боловсруулах, холбогдох нэгжтэй хамтран ажиллах;
  5. МСК-ийн хоёр дахь компактыг хэрэгжүүлэхэд холбогдох талуудтай хамтран ажиллах, мэдээлэл солилцох, бүх талын дэмжлэг үзүүлэх.

Хариуцах ажил

  1. Америк, Ойрхи Дорнод, Африкийн орнуудтай бүх талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, түншлэлийн түвшинд хүргэх, харилцааны үр ашгийг нь дээшлүүлэх асуудлаар санал боловсруулах;
  2. Хоёр талын харилцааны асуудлаар Засгийн газрын байр суурийг боловсруулах;
  3. Улс төр, батлан хамгаалах, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд зэрэг салбарын хамтын ажиллагааны баримт бичиг, тохиролцоог хэрэгжүүлэхэд оролцох;
  4. Хоёр талын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр хийгдэж буй яриа хэлэлцээ, үйл ажиллагаанд бодлого, улс төрийн дэмжлэг үзүүлэх, тэдгээрийг зохицуулан зохион байгуулагч газар нэгжтэй ажлын уялдаатай ажиллах, ажлын хэсэгт орж ажиллах;
  5. Бүс нутгийн орнуудтай байгуулсан Засгийн газар хоорондын комиссын монголын хэсгийн үйл ажиллагааг зохион байгуулах;
  6. Зүүн Ази, Латин Америкийн орнуудын чуулга уулзалт (ФЕАЛАК)-тай хамтран ажиллах;
  7. Бүс нутгийн орнууд, бүсийн байгууллага, Зүүн Ази, Латин Америкийн орнуудын чуулга уулзалт (ФЕАЛАК), олон талт үйл ажиллагааны талаар судалгаа хийх;
  8. Хариуцсан чиглэлээр шуурхай мэдээ, танилцуулах мэдээ, судалгаа боловсруулах;
  9. Олон улс, бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагаан дахь Монгол Улсын бодлого, байр суурийг хариуцан ажиллаж буй улс орондоо таниулах, харилцан мэдээлэл солилцох;
  10. Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудын үйл ажиллагааг удирдан чиглүүлэх,      заавраар хангах, үйл ажиллагааг нь үнэлэн дүгнэж, тайланд нь хариу өгөх;
  11. Хариуцсан бүс нутгийн орнуудаас Монгол Улсад суугаа ДТГ-уудтай харилцах, хамтран ажиллах;
  12. Хариуцсан бүс нутаг дахь ДТГ-уудаас ирүүлсэн мэдээ, мэдээллийг яамны албан ёсны цахим хуудсанд байршуулах, баяжуулах.