НЯМЦЭРЭНГИЙН ЭНХТАЙВАН(2020-2021)
НЯМЦЭРЭНГИЙН ЭНХТАЙВАН
Ажилласан байдал
1993-1996
Худалдаа үйлдвэрийн яаманд Мэргэжилтэн
1996-1999
Гадаад харилцааны яаманд Мэргэжилтэн, Атташе
1997-1999
ГХЯ, Монгол, Хятадын Засгийн газар хоорондын Комиссын газар Хариуцлагатай нарийн бичгийн дарга
1999-2003
Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан атташе, 3, 2, 1-р нарийн бичгийн дарга
2003-2004
Газрын тосны газар Хэрэг эрхлэх газрын дэд дарга
2006-2008
Төрийн өмчийн хорооны Тамгын газарт Дарга бөгөөд дэд дарга
2008-2011
Монгол улсаас БНХАУ-д суугаа ЭСЯ-д Худалдаа, эдийн засгийн зөвлөх
2011-2012
Гадаад Харилцааны Яам Гадаад худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны газрын захирал
Монголын Худалдаа, эдийн засгийн хөгжлийг дэмжих нийгэмлэгийн Тэргүүн
Төгссөн сургууль
4-р 10 жилийн дунд сургууль Эрдэнэт хот Бүрэн дунд боловсрол 1978-1988
Монгол улсын Политехникийн дээд сургуул Улаанбаатар хот 1988-1989
Бээжин хотын Худалдааны их сургууль 1988-1993
Шинэ Зеланд, Велингтоны их сургууль Дипломатын дээд курс 1997-1998
МУИС Улаанбаатар хот Магистр Эдийн засагч 1998-1999
АНУ-ын Стрэйерийн их сургууль,Магистр Бизнесийн удирдлага 2004-2006
(2020-2021)
ДАМДИНЫ ЦОГТБААТАР(2017-2020)
ДАМДИНЫ ЦОГТБААТАР
Ажилласан байдал
1994-1996
Гадаад хэргийн яамны Ази, Африкийн газарт атташе
1998-2000
Нэгдүгээр газар, Гадаад худалдаа, хамтын ажиллагааны газарт мэргэжилтэн
2000-2002
Олон талт хамтын ажиллагааны газрын дэд захирал
2002-2008
Монгол Улсын Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх
2008-2011
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга
2011-2012
Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх
2013
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд
2014-2015
Барилга, хот байгуулалтын сайд
2015 оноос
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны дарга
2016 оноос
Монгол Улсын Их Хурлын гишүүн
2016 оноос
Хүний эрхийн дэд хорооны дарга
2017 – 2020
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд
Төгссөн сургууль
1988 онд 16 дугаар орос дунд сургууль
1994 онд Москвагийн Олон улсын харилцааны дээд сургууль, улс төр судлалын мэргэжилтэй
1998 онд Австралийн Үндэсний их сургуулийн хуулийг олон улсын хуульч мэргэжлээр
(2017-2020)
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР(2009-2012)
ГОМБОЖАВЫН ЗАНДАНШАТАР
Төрсөн он сар газар
1970 онд Баянхонгор аймгийн Баацагаан суманд төрсөн.
Ажилласан байдал
2009.11.12-2012.08.17
Гадаад харилцааны сайд
Монгол Улсын Үндэсний аюулгүй байлын үзэл баримтлалд нийцүүлэн гадаад бодлогын үзэл баримтлалыг шинэчлэн УИХ-аар, гадаад бодлого, түүний үйл ажиллагааны нэгдсэн зохицуулалтыг сайжруулах тогтоолыг Засгийн газраар тус тус батлуулсан.
Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг Засгийн газраар батлуулж, “ГХЯ-ны хүний нөөцийн бодлогын үндсэн чиглэл”-ийг гаргаж мөрдүүлэн ажилласан.
Дипломат албаны 100 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээний хүрээнд анхны тэргүүн сайд Чин ван М.Ханддоржийн өргөөг ГХЯ-ны мэдэлд шилжүүлэн авч ёслол хүндэтгэлийн цогцолбор олгох асуудлыг шийдвэрлэсэн.
ГХЯ-ны дэргэдэх Сургалт, судалгааны төвийн үйл ажиллагааг эхлүүлсэн
Монгол улсын гадаад бодлогын нэгдмэл, залгамж чанарыг хангах, улс орны тогтвортой хөгжлийн зорилгод нийцсэн, бие даасан, нээлттэй, олон тулгуурт гадаад бодлогын чиг шугамыг тууштай баримтлан, хоёр хөрш болон гуравдагч хөрш улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, яамны хүний нөөцийг бэхжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, зээл, тусламжийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, үр өгөөжийг дээшлүүлэх, гадаад харилцааг эдийн засагжуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд анхаарал тавин ажилласан.
(2009-2012)
СҮХБААТАРЫН БАТБОЛД(2008-2009)
СҮХБААТАРЫН БАТБОЛД
Төрсөн он сар газар
1963 онд Улаанбаатар хотод төрсөн.
Ажилласан байдал
2008.09.18-2009.10.29
Гадаад харилцааны сайд
Өмнөх Засгийн газрын Үйлдвэр худалдааны яамыг татан буулгаж, түүний зарим нэгжийн чиг үүргийг ГХЯ- нд нэгтгэн Гадаад харилцааны яам болгон өөрчилсэн.
2008
Засгийн газрын 65-р тогтоолыг үндэслэн 2009 оны эхээр ГЭЗГ-ын харьяанд хилийн боомтын бодлого хариуцсан тасгийг шинээр байгуулсан.
Монгол Улсаас ОХУ-д төлөх их өрийн асуудлыг хэлэлцэх ажлын хэсгийг удирдаж, түүнийг улс төр, дипломатын аргаар шийдвэрлэхэд онцгой үүрэг гүйцэтгэсэн.
(2008-2009)
САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН2007 - 2008
САНЖААСҮРЭНГИЙН ОЮУН
Төрсөн он сар газар
1964 онд Улаанбаатар хотод төрсөн.
Ажилласан байдал
2007.12.05-2008.09.19
Гадаад хэргийн сайд
Монгол Улс, Тусгаар улсуудын хамтын нийгэмлэгийн орнуудын хоорондын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны уламжлал, залгамж чанарыг хадгалж, бататган хөгжүүлэх, зарим оронтой харилцааг шинэ шатанд гарган идэвхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд анхаарч ахиц гаргасан.
Тэргүүлэх чиглэлийн бусад орон болон хандивлагч улс орнуудтай түлхүү ажиллаж, уламжлалт харилцаатай орнуудаас гадна шинэ түнш орнуудтай харилцааны зөв эхлэл тавьж, хамтын ажиллагааг хөгжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт, зээл тусламжийн эх сурвалжийг нэмэгдүүлэх, түүний ашиглалт, үр өгөөжийг дээшлүүлэхэд ихээхэн анхаарал тавьж ажилласан.
2007 - 2008
НЯМААГИЙН ЭНХБОЛД(2006-2007)
НЯМААГИЙН ЭНХБОЛД
Төрсөн он сар газар
1957 онд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн.
Ажилласан байдал
2006.01.28-2007.12.05
Сайдаар ажилласан хугацаа
2006-10-25
Засгийн газрын 256-р тогтоолоор ГХЯ-нд Санхүү, эдийн засгийн газрыг нэмж байгуулсан. Үүнээс өмнө ДБҮААГ-ын Санхүү, эдийн засгийн хэлтэс нь ГХЯ, ДТГ-ын төсөв, санхүүг хариуцан ажилладаг байсан.
Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүрээнд гадаад харилцааг идэвхжүүлэх, улс орноо дэлхий дахинд таниулах, олон улсын нэр хүндийг бэхжүүлэхэд чиглэн ажилласан. Ойн арга хэмжээнд 50 орчим орны 400 гаруй зочин төлөөлөгч айлчилсан.
ГХЯ-ны барилгын иж бүрэн засвар, уулзалт хэлэлцээний өрөө танхимын тавилгыг шинэчлэх хөрөнгийн асуудлыг шийдвэрлүүлэн гүйцэтгүүлсэн. Уулзалт, хэлэлцээний өрөөнүүдэд үндэсний онцлогыг тусгасан нэрийг өгсөн.
АНУ-ын Мянганы сорилын сантай гэрээ байгуулах үндэсний зөвлөлийн гишүүнээр идэвхтэй ажиллаж, монголын талын боловсон хүчний сонголт, үйл ажиллагааг гардан гүйцэтгэх, Удирдах зөвлөлийг байгуулах, үйл ажиллагааг нь жигдрүүлэх ажлыг санаачлан удирдан зохион байгуулсан.
2006-01-04
ГХТА-ын барилгын засварын ажлыг дуусган архив нүүж орсон. 04-12 сард ГХТА-т БНСУ- ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 300.000 ам долларын санхүүжилтээр хэрэгжүүлсэн “Цахим архив” төслийг амжилттай дуусган архивын баримтыг цахим-онлайн хэлбэрээр ашиглах боломж бүрдсэн.
Үндэсний аюулгүй байдлын болон гадаад бодлогын үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлэх, Монгол Улсын олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх, ОХУ, БНХАУ-тай сайн хөршийн харилцан итгэсэн түншлэлийн харилцааг тууштай хөгжүүлэх, АНУ, Япон, Европын Холбоо зэрэг өрнө, дорнын өндөр хөгжилтэй орнуудын эдийн засгийн бодит сонирхлыг Монголд бий болгох замаар улс орны хөгжлийг хурдасгах, аюулгүй байдлыг бэхжүүлэхэд идэвхтэй ажилласан нэр хүндтэй, төрийн туршлагатай зүтгэлтэн юм.
(2006-2007)
ЦЭНДИЙН МӨНХ-ОРГИЛ(2004-2006, 2016-2017)
ЦЭНДИЙН МӨНХ-ОРГИЛ
Төрсөн он сар газар
1964 онд Улаанбаатар хотод төрсөн.
Ажилласан байдал
1988-1991
ГХЯ-нд атташе
1991-1995
НҮБ-ын дэргэд суугаа БТГ-т гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга
2004.09-2006.01.13
Гадаад хэргийн сайд
2016.07.23-2017.10.20
Гадаад харилцааны сайд
2005.08
ГХЯ-ны дэргэд байрлах Чаплин баар зэрэг үйлчилгээний газрууд түрээслэн үйл ажиллагаа явуулдаг байрыг суллан ГХТА-ыг оруулах шийдвэрийг Сайдын зөвлөлөөс гаргасан.
Гадаад бодлогын тэргүүлэх чиглэлүүдээр хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг улс төр, эдийн засаг соёл, хүмүүнлэгийн агуулгаар өргөтгөх, бүс нутгийн хэмжээнд өрнөж буй олон талт үйл явцад идэвхтэй оролцох, хилийн чанадад байгаа монгол иргэд, аж ахуйн нэгжүүдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах механизмыг боловсронгуй болгох, гадаад сурталчилгааны ажлыг сэргээн улс орныхоо нэр хүндийг гадаадад өргөх, эерэг ойлголтыг бүрдүүлэх, дипломат албыг чадварлаг, мэргэшсэн, тогтвортой боловсон хүчнээр бэхжүүлэхэд гол анхаарлаа хандуулан идэвх чармайлттай ажилласан.
АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш анх удаа Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн нь олон улсын тавцанд Монгол Улсын нэр хүндийг өргөх, хоёр талын харилцаа хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд түүхэн ач холбогдолтой үйл явдал болсон.
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
(2004-2006, 2016-2017)
ЛУВСАНГИЙН ЭРДЭНЭЧУЛУУН(2000-2004)
ЛУВСАНГИЙН ЭРДЭНЭЧУЛУУН
Төрсөн он сар газар
1948 онд Улаанбаатар хотод төрсөн.
Ажилласан байдал
1972-1980
ГЯЯ-ны ОУБХ-т атташе, гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга
1980-1984
Нью-Йорк дахь БТГ хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга
1985-1990
ГЯЯ- ны Хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга
1990-1996
Нью- Йорк дахь БТГ-т Байнгын төлөөлөгчийн орлогч, Байнгын төлөөлөгч
2000.08.09-2004.09
Гадаад хэргийн сайд
2001
Дипломат албаны 90 жилийн ойгоор гадаад харилцааны 1911-2001 оны түүхийг харуулсан музей байгуулсан нь анхдагч бөгөөд шинэлэг ажил болсон.
Монгол Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнолыг бэхжүүлэх, гадаад харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгагдсан гадаад бодлогын зорилт, чиглэлийг хэрэгжүүлэхэд дорвитой хувь нэмэр оруулсан.
Монгол, НҮБ-ын харилцааны салбарт олон жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, энэ чиглэлээр манай тэргүүлэх ажилтан болтлоо нарийн мэргэшсэн дипломатч юм. Тэрбээр Байнгын төлөөлөгч, Сайдын хувиар НҮБ-ын ЕА-н удаа дараагийн чуулга, Эвсэлд нэгдээгүй орнуудын ГЯЯ-ны сайд нарын болон төр засгийн тэргүүн нарын бага хурлууд зэрэг олон арван арга хэмжээнд улс орноо төлөөлөн оролцож, байр сууриа илэрхийлж ажилласан. Түүнчлэн өөрчлөлт шинэчлэлтийн бодлогын дагуу тус улсаас НҮБ, олон улсын бусад байгууллагын үйл ажиллагаанд оролцох чиг баримтлал боловсруулах, эдгээр байгууллагуудтай явуулах хамтын ажиллагааг идэвхжүүлэх тусламжийн шинэ эх сурвалж олох талаар хийж буй судалгааны ажлыг удирдах зэргээр идэвх санаачлагатай ажилласан.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
(2000-2004)
НЯМ-ОСОРЫН ТУЯА1998 - 2000
НЯМ-ОСОРЫН ТУЯА
Төрсөн он сар газар
1958 онд Улаанбаатар хотод төрсөн.
Ажилласан байдал
1996-1998
ГХЯ-ны Нэгдсэн бодлогын газрын дарга, Нью-Йорк дахь БТГ-т зөвлөх
1998.12.08-2000.08.09
Гадаад харилцааны сайд Анхны эмэгтэй Гадаад харилцааны сайд.
1999-02-24
Сайдын өдрийн 18-р тушаалаар Гадаад бодлогын судалгааны төвийг ГХЯ-ны дэргэд байгуулж, түүний дүрэм, удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталсан. Сайдаар ажиллах хугацаандаа хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцах асуудал доголдож буйг соргогоор ажиглан улс төрийн яриа хэлэлцээг эрчимжүүлэх, давтамжийг хадгалах, өндөр хэмжээний айлчлал солилцох, хамтын ажиллагааны асуудлаар ахиц гаргах, соёлын хамтын ажиллагааг урагшлуулах, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилт дэвшүүлэн ажилласан.
Аюүйлгүй байдлын олон тулгуурт орчин бүрдүүлэх зорилт тавин ажиллаж, АСЕАН-ны бүс нутгийн чуулганы үйл ажиллагаанд оролцсоноос гадна, Монгол Улсын олон улсын аюулгүй байдал, цөмийн зэвсэггүй статусын тухай НҮБ-ын ЕА-н тогтоолыг хэрэгжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилласан.
Монголд хандивлагч орнуудын уулзалтыг анх удаа Улаанбаатар хотноо амжилттай зохион байгуулсны үр дүнд 320 сая ам.долларын зээл, тусламжийг Монголд үзүүлэх шийдвэр гарсан.
1998 - 2000
РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ(1998)
РИНЧИННЯМЫН АМАРЖАРГАЛ
Төрсөн он сар газар
1961 онд Улаанбаатар хотод төрсөн.
Ажилласан байдал
1998.04.23-07.24
Сайдаар ажилласан хугацаа
Монгол Улсын гадаад харилцаа, хоёр болон олон талт хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах зорилтыг түлхүү анхааран ажиллаж байв.
(1998)
ШҮХЭРИЙН АЛТАНГЭРЭЛ(1996-1998)
ШҮХЭРИЙН АЛТАНГЭРЭЛ
Төрсөн он сар газар
1951 онд төрсөн.
Ажилласан байдал
1996.08.09-1996.10.10
Гадаад харилцааны дэд сайд
1996.10.10-1998.04
Гадаад харилцааны сайд
1996.08-1996.10
хооронд Гадаад харилцааны сайдыг Ерөнхий сайд М.Энхсайхан хавсарч байсан. Энэ үед Сайдын 1996 оны 176-р тушаалаар дипломатчдын дипломат албан тушаал, дипломат цолыг устгаж, мэргэжилтэн хэмээн томилсон. Энэ байдлаар 2000 оны 08 сар хүрсэн.
Ш.Алтангэрэл Засгийн газрын мөрийн хөтөлбөрт дэвшүүлсэн гадаад бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үүднээс уламжлалт болон шинэ түншүүдийн ашиг сонирхол, оролцоог тэнцвэржүүлэх, дэлхийн бусад орнуудтай эрх тэгш, харилцан ашигтай харилцаа, хамтын ажиллагааг шинэ нөхцөлд боломжтой бүх чиглэлээр идэвхжүүлэх улс орноо сурталчлан таниулахад анхаарч ажилласан.
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин
1999
“Хүндэт дипломатч тэмдэг”-ээр шагнагдсан.
(1996-1998)
ЦЭРЭНПИЛИЙН ГОМБОСҮРЭН(1988-1996)
ЦЭРЭНПИЛИЙН ГОМБОСҮРЭН
Төрсөн он сар газар
1943 онд Өвөрхангай аймгийн Хужирт сумын нутаг “Уньт” хэмээх газар төрсөн.
Ажилласан байдал
1976-1982
ГЯЯ-ны нэгдүгээр хэлтсийн дарга
1982-1984
ГЯЯ-ны орлогч сайд
1984-1987
БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа ЭСЯ-нд Элчин зөвлөх
1988.06.22-1992
ГЯЯ-ны сайд
1992-1996-07-29
Гадаад харилцааны сайд
1991
Дипломат албаны 70 жилийн ой, дипломат албаны өдрийг өвөрмөц хэлбэрээр тэмдэглэхээр шийдвэрлэн Чин ван М.Ханддоржийн нэрэмжит шатрын анхны тэмцээнийг зохион байуулсан.
1991-12-27
Сайдын өдрийн 373-р тушаалаар ГХЯ- ны дээд шагнал “Хүндэт дипломатч” тэмдэг, үнэмлэхний загвар, тэмдгийн дүрмийг баталсан.
1992-12
Зөвлөлтийн сүүлчийн танк, цэрэг Монголын хилийн дээсийг алхаж нутаг буцсан.
Гадаад бодлогыг шинэчлэх хариуцлагатай бөгөөд нэр төртэй үүргийг амжилттай гүйцэтгэж, гадаад бодлогыг үзэл сурталжсан өрөөсгөл хандлагаас ангижруулж, тэргүүлэх чиглэлүүдийг тогтоох, үндэсний эрх ашгаа дээдэлсэн, бие даасан, эвсэлд үл нэгдэх, олон тулгуурт гадаад бодлогыг боловсруулан хэрэгжүүлэх ажлыг гардан удирдаж байсан. Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг боловсруулалцаж, батлуулсан.
Ц.Гомбосүрэн нь нэртэй орчуулагч-дуун хөрвүүлэгчдийн нэг юм. ШУА-ын ОУСХ-ийн хүндэт доктор, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
(1988-1996)
ЛОДОНГИЙН РИНЧИН(1970-1976)
ЛОДОНГИЙН РИНЧИН
Төрсөн он сар газар
1929 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг “Захуй зарман” гэдэг газар төрсөн.
Ажилласан байдал
1981-1985
ХБНСЮУ-д Элчин сайд
1970.11.20-1976.08.21
Монгол орны ХАА, ялангуяа газар тариалангийн салбарт дэвшүүлсэн зорилт, гадаад бодлогын үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд өөрийн бүтээлч амьдрал, мэдлэг туршлага, ажил үйлсээ зориулж, ХАА-н үйлдвэрлэлийг эрчимтэй хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чадварлаг мэргэжилтэн, авьяаслаг зохион байгуулагч, дипломатч, төр олон нийтийн зүтгэлтэн байсан. Тэрбээр эрхэлсэн ажлынхаа дагуу гадаад орнуудад олон удаа айлчилж, НҮБ зэрэг томоохон байгууллагуудын хурал, чуулган, зөвлөгөөнд Монголын төлөөлөгчдийг удаа дараа тэргүүлэн оролцож байсан.
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
“Хүндэт дипломатч” тэмдэг
(1970-1976)
ЛУВСАНДОРЖИЙН ТОЙВ(1968-1970)
ЛУВСАНДОРЖИЙН ТОЙВ
Төрсөн он сар газар
1915 онд Баянхонгор аймгийн Жинст сумын Хонгорын тал гэдэг газар төрсөн.
Ажилласан байдал
1953–1957
БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, зөвлөх,
1957-1960
ГЯЯ-нд Өрнөд хэлтсийн эрхлэгч,
1960-1962
БНМАУ-аас БНХАУ-д суугаа ЭСЯ-нд зөвлөх
1962-1964
ЗХУ-д Дипломатын дээд сургуульд суралцсан
1964-1966
НҮБ-ын дэргэд Байнгын төлөөлөгч
1966
ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд
Сайдаар ажилласан хугацаа
1968.07.27-1970.11
Сайдаар ажиллаж байх хугацаанд нь манай гадаад харилцаа улам өргөжиж Дани, Турк, Сингапур, Төв Африк, Итали, Судан, Марокко зэрэг улстай дипломат харилцаа тогтоож, Япон Улстай дипломат харилцаа тогтоох тухай хэлэлцээ Москва хотноо явагдаж байсан.
Л.Тойв нэрт дипломат төдийгүй цэргийн зүтгэлтэн, 1945 оны чөлөөлөх дайнд биечлэн оролцсон ахмад дайчин, хурандаа цолтой бэлтгэл офицер хүн юм.
Мөн драмын жүжиг, нилээд олон тооны богино өгүүллэг, тэмдэглэл бичиж нийтлүүлсэн нэртэй орчуулагч, зохиолч, утга зохиолын зүтгэлтэн байсан.
1970
ГЯЯ-ны сайдаар ажиллаж байгаад өвчний учир нас нөгчсөн.
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
(1968-1970)
МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭН(1963-1968,1976-1988)
МАНГАЛЫН ДҮГЭРСҮРЭН
Төрсөн он сар газар
1922 онд одоогийн Баянхонгор аймгийн Галуут сумын нутаг “Бор үзүүр” гэдэг газар төрсөн.
Ажилласан байдал
1951-1953
ГЯЯ-нд Европын хэлтсийн орлогч эрхлэгч болон эрхлэгч
1956-1961
БНЭУ-д Элчин сайд
1962- 1963
ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд,
1968-1972
НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч
1972-1976
НҮБ-ын Женев дэх салбарын дэргэд Байнгын төлөөлөгч
1988-1991
НҮБ-ын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч
Сайдаар ажилласан хугацаа
1963.03-1968.07
1976.08.24-1988.06
1987.01.27
АНУ-тай дипломат харилцаа тогтоосон 100 дахь орон болсон.
М.Дүгэрсүрэн нь гадаад харилцааны салбарт 38 жил ажиллахдаа боловсон хүчинд ажилсаг, шударга, зарчимч чанарыг эзэмшүүлэхээр өөрөө үлгэрлэн хөдөлмөрлөдөг, анхаарал халамж, шаардлагыг зөв хослон хэрэглэдэг байсан ба түүний хөдөлмөрийн хүмүүжлийг дамжин өсч бойжсон ажилсаг, зарчимч, хариуцлагатай үеийнхнийг бий болгож чадсанд түүний гавьяа оршино.
Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
(1963-1968,1976-1988)
ПУНЦАГИЙН ШАДАРСҮРЭН(1959-1963)
ПУНЦАГИЙН ШАДАРСҮРЭН
Төрсөн он сар газар
1918 онд Төв аймгийн Баянбараат сумын Ташгай хэмээх газарт төрсөн
Ажилласан байдал
1953
ГЯЯ-ны Европын хэлтсийн орлогч эрхлэгч
Ёслолын хэлтсийн эрхлэгч
1955-1958
БНАСАУ
БНЭУ-д Элчин сайд
1958-1959
ГЯЯ-ны орлогч сайд
1971-1986
БНУАУ
БНАГУ
ХБНСЮУ
БНААфгУ
БНХАУ-д Элчин сайд
1959.01.17-1963.03
Сайдаар ажилласан хугацаа
1959
Яамны өргөтгөл, агуулахын барилгыг дуусган ашиглалтад авсан.
1961-10-25
Аюулгүйн зөвлөлөөр БНМАУ, Мавритан хоёр улсыг НҮБ-д элсүүлэх тухай хэлэлцэж, улмаар социалист 11 улс, мөн Энэтхэг, Индонез, Ирак, Египет зэрэг 23 орны төлөөлөгчдийн хамтран оруулсан тогтоолын төслийг Ерөнхий ассамблейн чуулганаар хэлэлцээд 1961 оны 10 дугаар сарын 27-нд БНМАУ-ыг НҮБ-ын гишүүнээр баталсан.
1962
БНМАУ ЭЗХТЗ-д элссэн.
1962-09-21
СнЗ-ийн 492-р тогтоолоор ГЯЯ-ны коллегийн дүрэм батлагдсан.
БНМАУ-ын гадаад харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө мэдлэг оюунаа дайчлан ажиллаж, төр засгаас өгсөн даалгавар үүрэг, тавигдсан зорилтыг ямагт чармайлттай биелүүлж явсан ахмад дипломатч, төрийн зүтгэлтэн юм.
1954
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин
1959
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд
(1959-1963)
СОНОМЫН АВАРЗЭД(1957-1958)
СОНОМЫН АВАРЗЭД
Төрсөн он сар газар
1922 онд Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Баян-Өндөр хэмээх газар төржээ
Ажилласан байдал
1952-1953
ГЯЯ-нд Ерөнхий нарийн бичгийн даргын туслах,
1959-1960
БНУАУ-д Элчин сайд
1957.06.06-1958.09.19
Сайдаар ажилласан хугацаа
Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд манай төлөөлөгчдийн тэргүүнээр оролцсон. Зөвлөлтийн төлөлөөгчдийг В.М.Молотов тэргүүлж байсан бөгөөд тэд Монгол-Зөвлөлтийн хилийн Увс аймгийн хойд хязгаарын чиглэлийн шугамыг өөрчилж Тэсийн голоос Тагнын нурууг давуулан стратегийн чухал ач холбогдол бүхий нутгийг ЗХУ- ын нутаг дэвсгэрт багтаан оруулахаар санал, газрын зураг тулган хүлээлгэхийг оролдож байсан. Сайд С.Аварзэд Зөвлөлтийн талын саналыг хүлээн авах боломжгүй, дээр үеэс тогтож ирсэн түүхэн хилийн шугам, нутаг дэвсгэрийн бодит байдалд нийцэхгүй байгааг баримтаар тайлбарлан байр сууриа хамгаалах чиг шугамыг тууштай баримталж иржээ. Тиймээс ч ЗХУКН-ын Төв хорооноос “Танай ГЯЯ-ны сайдын ажиллаж байгаа байдал Москвад гайхал төрүүлж байна” хэмээн цахилгаан утас ирүүлж байжээ. С.Аварзэдийг “Улс төрийн товчоог төөрөгдөлд оруулсан”, “Зөвлөлт- Монголын найрамдлын түүхэнд гарч байгаагүй муухай юм хийсэн” хэмээн зэмлэн буруушааж сайдын үүрэгт ажлаас нь халсан.
Олноо сайд жолооч хэмээн алдаршсан.
(1957-1958)
ДАШИЙН АДИЛБИШ(1956-1957)
ДАШИЙН АДИЛБИШ
Төрсөн он сар газар
1917 онд Өвөрхангай аймгийн Төгрөг сумын нутагт төрсөн
Ажилласан байдал
1950-1953
ЗХУ-д суугаа ЭСЯ-ны нэгдүгээр зөвлөх,
1953- 1956
ЗХУ-д Элчин сайд,
1957
БНУАУ-д Элчин сайд,
1962
БНЭУ-д Элчин сайд,
1973
ХБНСЮУ-д Элчин сайд
1956.04.16-1957.06.06
Сайдаар ажилласан хугацаа
1956
Анх тогтоосон дипломат ажилтны 11 цол зэргийг олон улсын жишигт нийцүүлэн өөрчилсөн.
1956-04-29
МАХН-ын УТТ-ны 119-р тогтоолоор дипломат цолтой ажилтнуудын цалинд нэмэгдэл хувь тогтоохыг СнЗ-д даалгажээ.
БНМАУ-ын гадаад бодлогыг хэрэгжүүлэхдээ аль болох олон сайн түнштэй, дайсагнагч улсгүй байх чиг шугамыг баримтлан ажиллаж, “социалист лагерь” гэгдэж байсан улс орнуудтай адил тэгш, эв найртай харилцахыг зорьж байсан. Өөрийн энэ байр сууриа хамгаалж байсны учир сайдаас өөрчилж БНУАУ-д Элчин сайдаар томилсон.
Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд цолтой.
(1956-1957)
БАЯРЫН ЖАРГАЛСАЙХАН(1953-1955)
БАЯРЫН ЖАРГАЛСАЙХАН
Төрсөн он сар газар
1915 онд Дорнод аймгийн Халх гол сумын Буйр нуур хэмээх газарт төржээ.
Ажилласан байдал
1941-1947
Москва дахь ЭСЯ-нд нэгдүгээр нарийн бичгийн дарга, ГЯЯ-ны Протоколын хэлтсийн эрхлэгч
1950- 1953
БНХАУ-д Элчин сайд
1961-1964
НҮБ-ын дэргэд БНМАУ-ын Байнгын төлөөлөгч
1964-1966
БНСЧСУ
1966-1969
Египетэд элчин сайд
1969-1973
ГЯЯ-ны нэгдүгээр орлогч сайд
1973-1976
Алжирт элчин сайд
1976-1980
ГЯЯ-нд зөвлөх
1980-1985
БНЭУ-д Элчин сайд
1953.06.04-1955.06
Сайдаар ажилласан хугацаа
1953-09
Сайд Б.Жаргалсайхан дипломатч нарт 5 жил гаруй хугацаанд дүрэмт хувцас хэрэглүүлж ирсэн байдалд дүгнэлт хийж тохиолдож буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний тухай илтэх хуудсыг нам засгийн удирдагчдад хүргүүлсэн.
1953
СнЗ-ийн 415-р тогтоолоор өдөр тутмын дүрэмт хувцас хэрэглэхийг, 1954 оны 11-р тогтоолоор ёслолын дүрэмт хувцас хэрэглэхийг зогсоож энгийн хувцсанд шилжүүлсэн.
1954
МАХН-ын УТТ-ны 7/20 тогтоолоор ГЯЯ-ны дэргэд соёлын хамтын ажиллагааны асуудлыг эрхлэх Мэдээллийн товчоо байгуулагдсан.
БНСВУ, БНЭУ-тай дипломат харилцаа тогтоосон.
Б.Жаргалсайхан улс орныхоо тусгаар тогтнолыг олон улсын тавцанд хүлээн зөвшөөрүүлэх, байр суурийг нь бэхжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, НҮБ-ын ЕА-н удаа дараагийн чуулганд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож улс орныхоо байр суурийг дэлхийн хамтын нийгэмлэгт илэрхийлж байсан.
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цолтой
(1953-1955)
НАМТАЙШИРИЙН ЛХАМСҮРЭН(1950-1953)
НАМТАЙШИРИЙН ЛХАМСҮРЭН
Төрсөн он сар газар
1917 онд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Галттай хэмээх газарт төрсөн.
Ажилласан байдал
1946-1950
ГЯЯ-ны орлогч сайд
1961
БНМАУ-аас ЗХУ-д суугаа ЭСЯ-нд хоёрдугаар нарийн бичгийн дарга
1950.01.28-1953.06.04
Сайдаар ажилласан хугацаа
1946
БНМАУ-ыг НҮБ-д элсүүлэх асуудлаар Нью-Йорк хотноо очсон Монголын төлөөлөгчдийн нэг.
Польш, Болгар, Унгар, БНАГУ, Румын Улстай дипломат харилцаа тогтоож гадаад харилцаа өргөжиж эхэлсэн.
1950
ГЯЯ-ны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөн өргөтгөв.
1951
Москвагийн ОУХДС-ыг төгссөн 5 залууг 1951.08.01-ний өдөр ажилд томилсон тушаал гарсан.
1950-1953
ГЯЯ-ыг бэхжүүлэх үүднээс нам, бусад байгууллагад ажиллаж байсан тухайн үедээ боловсролтой гэгдэх хүмүүсийг ГЯЯ-нд шилжүүлэн ажиллуулсан. Дипломат ажилтнуудыг тухайн үед нам улсын удирдах боловсон хүчин бэлтгэдэг Шинэ хүчний дээд сургуульд суралцуулж, улс төрийн боловсролыг нь дээшлүүлж байснаас гадна улс төрийн хичээл, орос, хятад хэлний хичээл заах янз бүрийн дугуйланг хичээллүүлж байсан.
1950
ГЯЯ-ны сайдаар толгойлуулсан яамны коллеги байгуулагдсан.
1950
Эцсээр ГЯЯ-ны эд хогшлыг тоолж данс бүртгэлтэй болгосон.
1951
Сайдын 45-р тушаалаар Ёслолын хэлтэст гадаад орны элчингүүдэд үйлчлэх тасгийг бий болгосноор ДБҮЭГ байгуулагдсан.
1949
Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд цол олгосон.
1965
Намын эсрэг бүлэгт оролцсон хэмээн улс төрийн хилс хэрэг тулгасан. 1990 онд цагаатгасан.
(1950-1953)
ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН(1932-1936)
ПЭЛЖИДИЙН ГЭНДЭН
Төрсөн он сар газар
1895 онд Сайн ноён хан аймгийн үйзэн вангийн хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрсөн.
Ажилласан байдал
1932.06.30-1936.03.20
БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа ГЯЯ- ны сайдын үүргийг хавсран гүйцэтгэж байсан.
1932-07-01
Хуралдсан 17-р Бага хурлаас гаргасан тогтоолд “Ерөнхий сайд ГЯЯ-ны сайдыг хавсарна” гэж заасны дагуу П.Гэндэн ГЯЯ-ны сайдын үүргийг хавсрах болсон.
1932-09
ГЯЯ-ны түр дүрмийг шинэчлэн баталсан.
1935-06-03
Манжуурын анхдугаар бага хурал нээгдсэн. П.Гэндэн нам, төрийн удирдах албанд ажиллахдаа Коминтерн, БХК(б)Н-ын удирдлагаас ирүүлсэн удирдамж заавар зөвлөгөөг үйл ажиллагаандаа удирдлага болгон ажиллаж байсан боловч шинэ эргэлтийн бодлогын удирдамжийг Монголын нийгмийн амьдралд хэрэгжүүлж, зүүний нугалаа завхралын хор уршгийг арилгах ажлыг удирдан зохион байгуулахдаа өөрийн гэсэн бодлого, байр суурийг баримтлах болсон юм. Үүний улмаас умард хөршийн удирдлагаас өгсөн заавар зөвлөгөөнийг хэрэгжүүлэхдээ Монголд ашигтай байдлаар хувиргах, сөрөх хандлагыг буй болгосон нь түүнийг албан тушаалаас нь холдуулах, улс төрийн хувьд буруутган хэлмэгдүүлэхийн гол үндсэн шалтгаан болжээ. П.Гэндэнгийн гүйцэтгэсэн үйл ажиллагаа нь улс орондоо учирсан эдийн засгийн хямралыг даван туулахад чиглэгдсэн бөгөөд зах зээлийн өрсөлдөөний зарчмыг дэмжин ард олны аж амьдралыг дээшлүүлэх замаар улс орноо хөгжүүлж, ардын аж ахуйтныг элдэв татварын дарамтаас чөлөөлөх, аж ахуйгаа эрхлэх идэвх сонирхлыг дэмжих, мөнгөн зээл олгох, улмаар тус улс дахь ЗХУ-ын хөрөнгийн оролцоотойгоор бий болсон худалдаа, аж үйлдвэрийн байгууллагуудыг Монголын мэдэлд шилжүүлэн, ЗХУ-д төлөх өрийг хүчингүй болгуулж, хоёр орны эдийн засгийн харилцаанд эрх тэгш, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан монголын эдийн засгийг бэхжүүлж, үндэсний аюулгүй байдлыг хангуулахад оршиж байв.
1937-11-26
Улс төрийн хилс хэрэгт баривчлагдан Москвад дээд хэмжээгээр шийтгэгдсэн. 1962 онд цагаатгасан.
(1932-1936)
ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН(1930-1931,1939-1950)
ХОРЛООГИЙН ЧОЙБАЛСАН
Төрсөн он сар газар
1895 онд Цэцэн хан аймгийн Ачит вангийн хошуу, одоогийн Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн.
Ажилласан байдал
1930-1931, 1939-1950
2 удаа сайдаар ажилласан.
1936-1940
Японы аюул занал бодит зүйл болж Халх голын районд 4 сар гаруй үргэлжилсэн зэвсэгт байлдаан болж Зөвлөлтийн тал геостратегийн ашиг сонирхлын үүднээс БНМАУ- ын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг сахин хамгаалж байлдсан нь манай үндэсний ашиг сонирхолтой давхацсан.
Дэлхийн хоёрдугаар дайн эхэлмэгц “Бэлэглэлийн төв комисс”-ыг байгуулж “Хувьсгалт Монгол Улс” танкийн цуваа, “Монгол ард” нисэх онгоцны эскадриль байгуулах шийдвэр гарсан. Бэлэглэлийн 8 удаагийн цувааг хүргэсэн.
1941
ГЯЯ-ны автогарааш Засгийн газрын авто баазаас тасарч байгуулагдсан.
1945-02-11
ЗСБНХУ, АНУ, Их Британий төрийн тэргүүн нарын хэлэлцээ болж Монголын статус квог “одоогийн байгаагаар” хадгалахаар тохиролцсон нь Монгол Улсын тусгаар тогтнол олон улсын эрх зүйн хэм хэмжээгээр хүлээн зөвшөөрөгдөх үндэс болсон.
1945-06-30
Хятадын Ерөнхий сайд Сун Зывэн тэргүүтэй төлөөлөгчид ЗХУ-д айлчлах үеэр хийсэн хэлэлцээний нэг үндсэн асуудал нь Монголын статус квог хүлээн зөвшөөрүүлэх асуудал байсан.
1945-08-14
Зөвлөлт, Хятадын хэлэлцээ дуусч “Гадаад Монголын тусгаар тогтнолыг оршин буй хил хязгаараар нь Хятадын Засгийн газар хүлээн зөвшөөрч байна” хэмээн мэдэгдэж ноот ирүүлсэн.
1945-10-20
Бүх ард түмний санал хураалт болж Дундад иргэн улс БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрч 1946.02.10-нд дипломат харилцаа тогтоосон.
1946-02-01
СнЗ-ийн өдрийн хурлын тогтоолоор ГЯЯ-ыг орон байраар хангах шийдвэр гарч ГЯЯ-ны байр, 23 айлын орон сууц баригдсан.
1946-12
Засгийн газрын байрнаас нүүж хотын зочдын байр /одоогийн ХБНГУ-ын ЭСЯ/-нд ГЯЯ нүүж орсон.
1946
Мэргэжлийн дипломатч бэлтгэх анхны алхам хийгдэж Москвагийн Олон улсын харилцааны их сургуульд 6 оюутан сургаж эхлэв.
1947-02-28
СнЗ-ийн 11-р тогтоолоор дипломат ажилтны хувцсыг бий болгож, ялгах тэмдэгийн маяг тодорхойлолтыг баталсан.
1947-12-03
Бага хурлын өдрийн 93-р тогтоолоор ГЯЯ, гадаадад суугаа ЭСЯ-ны дипломат ажилтан нарын 11 цол зэргийг хуульчлан тогтоосон.
1952-1-26
БНАСАУ, Албани, БНХАУ-тай дипломат харилцаа тогтоосон. Өвчнөөр нас барсан
(1930-1931,1939-1950)
ГАНЖУУРЫН /ЦЭЭЖИДЫН/ ГҮРСЭД(1929-1930)
ГАНЖУУРЫН /ЦЭЭЖИДЫН/ ГҮРСЭД
Төрсөн он сар газар
1898 онд Сэцэн хан аймгийн Сан бэйсийн хошуу, одоогийн Төв аймгийн Цогт-Өндөр суманд төрсөн.
Ажилласан байдал
1912
Богд Хаант Монгол Улсын Гадаад Хэргийг Бүгд эрхлэн шийтгэх яаманд хэлмэрч, бичээч,
1923
ГЯЯ-ны Өрнөд хэлтсийн эрхлэгч,
1924-1926
Москва дахь ЭСЯ-нд хоёр, нэгдүгээр нарийн бичгийн дарга,
1928
БНМАУ-аас ЗХУ-д сууж байсан Элчин сайд.
1929-1930
ГЯЯ-ны сайд, Улсын Бага хурлын гишүүн
ЗХУ-тай эв найрамдлаа зузаатгах, Тува ард Улстай бүх талаар харилцааг зузаатгах, Герман, Франц, Хятад Улстай эрдэм боловсрол, худалдааны зэрэг хэргүүдийг цагийн байдалд нийцүүлэн харилцах, хятадын харьяат нарыг цөөтгөх явдлыг чанартайгаар явуулах, шинээр нэмж ирэхийг хянан хязгаарлах зэргээр Ардын засгийн гадаад бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт бие сэтгэлээ зориулан ажиллаж байв.
1938
Хувьсгалын эсэргүү хилс хэрэгт хэлмэгдүүлсэн.
(1929-1930)
ВАНЧИГИЙН ДОРЛИГЖАВ(1925-1929)
ВАНЧИГИЙН ДОРЛИГЖАВ
Төрсөн он сар газар
1893 онд Сэлэнгэ аймгийн Орхон туул сумын нутаг Хангал голд төрсөн
Ажилласан байдал
1925.11.25-1929
ГЯЯ-ны сайд
1926
Гадаадад оюутан сургах асуудлыг ГЯЯ хариуцах болсон бөгөөд 15 оюутанг Герман, Франц улсын дээд сургуульд явуулах шийдвэр гарсан.
1927-03-18
Засгийн газрын хурлаар ГЯЯ-ны үүрд дагаж явах дүрмийн төслийг хэлэлцэж “ГЯЯ-ны түр дүрэм” болгон баталсан. Энэхүү анхны түр дүрэм нь 4 бөлөг, 22 зүйлтэй байсан.
1927
ГЯЯ өөрийн төлөөний түшмэлийг хөдөө аймгуудад томилон суулгах болсон.
1937
Хилс хэргээр баривчлан хэлмэгдүүлж 1963 онд цагаатгасан.
(1925-1929)
САНЖИЙН ГИВААБАЛЖИР(1924-1925)
САНЖИЙН ГИВААБАЛЖИР
Төрсөн он сар газар
1891 онд Сайн ноён хан аймгийн Пүрэв гүний хошуу, одоогийн Баянхонгор аймгийн нутагт төрсөн.
Ажилласан байдал
1924.11.29-1925.11.25
БНМАУ-ын Бага хурлын гишүүн, ГЯЯ-ны сайд
ЗХУ-тай найрамдлыг улам зузаатгах, бусад гадаад улсуудаас найрамдваас зохих улсуудтай найрамдах, Дундад иргэн улстай найрамдлыг байгуулах ба бүх монгол угсаатанд эрх чөлөө олгох хэргийг цаг тухайн байдалд нийцүүлэн оролдож, улсынхаа тусгаар тогтнолыг бэхжүүлэх, түүний олон улсын нэр хүндийг өргөх, улс түмний найрамдлыг хөгжүүлэхэд юуны өмнө Орос, Хятадтай найрсагаар харилцаж, хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлзэн ажиллаж байсан.
Монгол Улсад суугаа гадаадын иргэдийн бүртгэлийг хошуудаар гаргасан.
1938
Улс төрийн хилс хэргээр хэлмэгдэн шийтгэгдсэн.
(1924-1925)
АГДАНБУУГИЙН АМАР(1923-1924,1936-1939)
АГДАНБУУГИЙН АМАР
Төрсөн он сар газар
1886 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошуу өнөөгийн Булган аймгийн Бугат суманд төрсөн.
Ажилласан байдал
1923-05
Гадаад яаманд эрхэлсэн түшмэл
1923-10
Сайдаар томилогдон 11 сарын 25- ны өдөр яамны тамгыг хүлээн авч хэрэг шийтгэсэн.
1936.03.20-1939.03.07
БНМАУ-ын Ерөнхий сайд бөгөөд ГЯЯ-ны сайдаар ажилласан.
Москва дахь Элчин төлөөлөгчийн газрыг намын гишүүд чадвартай хүмүүсээр бэхжүүлэх, Элчин сайдын дүрэм, Худалдааны төлөөлөгчийн дүрэм, абан хаагчдын албан хэрэг явуулах заавар, ажилтан нарын эрх үүргийн дүрмийг анх баталаж ЗХУ-тай харилцааг гүнзгийрүүлэх арга замыг хайж ажиллахаас гадна бусад улс оронтой харилцаа тогтоох оролдлого хийж ажиллаж байсан.
1936-1937
ЗХУ-д айлчлахдаа батлан хамгаалах асуудлыг голчлон хэлэлцсэнээс гадна зам тээвэр, төмөр замыг хөгжүүлэх, хүн эмнэлэг, мал эмнэлэг алт хайгуул зэрэг улс орны хөгжлийн асуудлуудыг дэвшүүлж тавьсан.
1935-1937
Манжуур өртөөнд болсон Монгол- Манжгогийн хилийн хэлэлцээнд оролцсон Монголын дипломатууд бараг тэр чигээрээ баривчлагдан хилс яланд унасан.
1941-07-10
Москвад хилсээр цаазалсан бөгөөд 1962 оны 1 дүгээр сард цагаатгасан.
(1923-1924,1936-1939)
ДОГСОМЫН БОДОО(1921-1922)
ДОГСОМЫН БОДОО
Төрсөн он сар газар
1885 онд Мандшир хутагтын шавь Дэндэвийн отог, одоогийн Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт төрсөн.
Ажилласан байдал
1921.07.10-1922.01.07
Монгол Улсын Засгийн газрын Ерөнхий сайд, Гадаад яамны тэргүүн сайдаар ажилласан.
Ардын Засгийн Газрын дотоод, гадаад үндсэн чиг бодлогыг боловсруулж хэрэгжүүлэхэд томоохон хувь нэмэр оруулсан.
1921-9
С.Данзаны хамт ЗОУ-д найрамдлын гэрээ байгуулах төлөөлөгчөөр ажилласан.
1921-11
Монгол, Зөвлөлт Орос Улсын хооронд анхны найрамдлын гэрээ байгуулагдсан.
1921
Монгол оронд оршин суугаа гадаадын иргэд, байгууллагын асуудлаар хууль эрх зүй, консулын албаны агуулгатай заавар, дүрэм боловсруулан хэрэгжүүлж мөрдөж эхэлсэн.
1922-08
Монголын төрийн байгууллын тухай үзэл баримтлал, гадаад олон улстай харилцах бодлого нь Д.Бодоог эхээр бүх тушаалаас чөлөөлөгдөж, “гадаадын харгис дайсны этгээдтэй сүлбээлдэн нийлж, Ардын засгийг устгаж, эзэрхэг засгийг босгохоор зөвлөлдөн явсан ба нуун дарсан” хэмээх хилс хэрэгт тулгагдан амь нас хохироход хүргэсэн.
(1921-1922)
ДА ЛАМ ДАШЖАВ(1921)
ДА ЛАМ ДАШЖАВ
Ажилласан байдал
1921.02.10-07.10-ны хооронд
Гадаад яамны тэргүүн сайдаар ажилласан.
1915 он
Да лам Дашжав нь гурван улсын Хиагтын хэлэлцээнд Монголын бүрэн эрхт төлөөлөгчдийг анх тэргүүлэн оролцож байсан.
(1921)
БАЛИНГИЙН ЦЭРЭНДОРЖ(1915-1919,1922-1923)
БАЛИНГИЙН ЦЭРЭНДОРЖ
Төрсөн он сар газар
1867 онд Сэцэн хан аймаг одоогийн Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутагт төрсөн.
Ажилласан байдал
1911-1913
Богд Хаант Монгол Улсын Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны дэс түшмэл, 1913-1915 онд Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны дэд сайд, 1921 онд Хэмжээт цаазад Монгол улсын Ардын засгийн газрын Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэл
1913-1915
Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны дэд сайд,
1921
Хэмжээт цаазад Монгол улсын Ардын засгийн газрын Гадаад явдлын яамны эрхэлсэн түшмэл
1915-1919
Гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэх яамны тэргүүн сайд.
1922.01.07-1923.10
Хэмжээт цаазад Монгол Улсын ГЯЯ-ны сайд, Ерөнхий сайдын жинхэнэ орлогч.
1921
Монгол Улс Бүгд найрамдах засаг тогтоох үйл явцад идэвхийлэн оролцож “Үндсэн хууль” зохиох комиссын даргаар ажилласнаас гадна нийт 60 гаруй хууль, дүрэм боловсруулахад оролцсон. Монгол төрийн гадаад бодлогыг дан ганц ЗХУ-тай харилцах бус, капиталист улс орнуудтай ч мөн харилцах, дотооддоо хуучин ноёд, язгууртнуудын эсрэг үйл ажиллагаа явуулах бус тэднийг улсын аж ахуйн ажилд татан оруулах, хувийн капиталыг дэмжин, иргэн бүр чинээлэг амьдрах нөхцлийг бий болгох бодлого баримтлан ажилласан.
1922
Цахилгаан шуудангийн газрыг ГЯЯ-нд нэг хэлтэс болгон харьяалуулсан.
1922-05-19
Засгийн газрын хурлаар яамдын хуучин тамгыг өөрчлөх шийдвэр гарсан.
1922-06-20
ГЯЯ шинэ болд тамгаа хэрэглэж эхэлсэн ба Ардын түр засгийн модон тамгыг ДЯЯ-нд хүргүүлжээ.
(1915-1919,1922-1923)
МИНЖИДДОРЖИЙН ХАНДДОРЖ(1911-1915)
МИНЖИДДОРЖИЙН ХАНДДОРЖ
Төрсөн он сар газар
1869 онд Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны нутаг Ханжаргалант уулын өвөр Дүгрэг хэмээх газар төрсөн.
Ажилласан байдал
1911-12-29
Богд хааны зарлигаар Монгол улсын Засгийн газрыг таван яамтай байгуулж, тусгаар тогтнолын хэрэгт амь насаа огоорч зүтгэсэн хүмүүст хишиг хүртээгсдийн хамгийн эхэнд Ханддоржийг Тулгар төрийг байгуулах тухайн хэрэгт онц хүчин зүтгэж явсныг онцлон тэмдэглээд “...үе улиран Эрдэнэ дайчин цол, ханы ямба, давхар пүнлүү, шар хүрэм, улбар шар жолоо, нэгэн үед ногоон жууз шагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Гадаад хэргийг эрхлэн шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбигтун” гэжээ.
1912-1913
Чин ван Ханддорж тэргүүтэй Монголын төлөөлөгчид Хаант Орост айлчилжээ. Монгол Улсын төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дууг зохиолцож, “Эрдэнийн очир” одонг бий болгох ажлыг санаачлан хөөцөлдсөн.
1912-03
Чин ван Ханддоржийн санаачлагаар Гадаад яамны дэргэд орчин цагийн анхны бага сургуулийг нээсэн.
1912
Монгол-Оросын хэлэлцээнд оролцсон
1911-1913
Чин ван Ханддорж, эх дагина Дондогдулам нарын санаачилснаар Өндөр Жанрайсиг сүмийг босгосон.
1913-05
Орос Улсын хязгаарын Хөшөө мод (Кош-Агач) ба Монгол Улсын Ховд хотын хооронд шуудан, цахилгаан холбооны харилцаа тогтоох хэлэлцээрт Коростовецын хамт гарын үсэг зурсан.
1913
Улс үндэснийхээ төлөө олон сайн үйлсийг сэдэж зүтгэсэн тул “Сайныг удирдагч” цол шагнагдсан.
1915-02
Бусдын гарт амь үрэгдсэн., Сайдаар ажиллах хугацаандаа Орос Улстай ойртон өмгөөлөл дэмжлэгийг авч Монгол үндэстний нэгдмэл улс байгуулах, Англи, Франц зэрэг Европын орнуудтай дипломат болон худалдаа эдийн засгийн харилцаа тогтоох оролдлогыг хийж байв.
(1911-1915)