Дипломат албаны тухай хуулийн 24.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
- “Дипломат ажилтны сахилгын тусгай дүрэм”-ийг хавсралт ёсоор баталсугай.
- Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Дүрэм шинэчлэн батлах тухай” Засгийн газрын 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 293 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.