Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
HomeNews eventsЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КУБЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТЭРГҮҮН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ

ЭЛЧИН САЙД Ш.БАТЦЭЦЭГ КУБЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ТЭРГҮҮН ДЭД САЙДТАЙ УУЛЗАВ

Энэ өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Куба Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Батцэцэг Кубын Аялал жуулчлалын Тэргүүн дэд сайд хатагтай Мария дель Карментай хоёр улсын хооронд аялал жуулчлалын салбарт хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ажил хэргийн уулзалт хийв. Уулзалтаар хоёр талын хамтын ажиллагааг аялал жуулчлалын салбарт идэвхитэй өрнүүлэх, салбар яамд хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаар тохиролцов.

Уулзалтын үеэр монголын талаас санаачлан Байгаль орчин, аялал жуулчлалын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Куба улсад шинээр байгуулах Монголын Соёл, аялал жуулчлалын мэдээллийн төвийн талаар танилцуулга хийсэн бөгөөд кубын тал бүрэн дэмжиж, цаашид хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн 2021 оны 5 дугаар сард Кубын “Варадеро” аялал жуулчлалын бүсэд зохион байгуулагдах олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд Монголоос төлөөлөгчид урьж оролцуулахаар болов.