Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрБичиг баримтВенийн конвенц 1961 оны конвенц

Венийн конвенц 1961 оны конвенц

1961 оны 04 дугаар сарын 18-ны өдөр

46 дугаар зүйл

Томилогч улс хүлээн авагч улстай урьдчилан тохирсны үндсэн дээр хүлээн авагч улсад төлөөлөл байхгүй гуравдахь улсын хүсэлт болгосноор тэрхүү улсын болон түүний иргэдийн ашиг сонирхлыг түр хамгаалах үүрэг хүлээж болно.

47 дугаар зүйл

  1. Хүлээн авагч улс энэхүү конвенцийн заалтыг хэрэглэхдээ улсуудыг хооронд нь алагчилан үзэж үл болно.
  2. Гэвч доорхи тохиолдолд алагчилан үзсэн гэж тооцохгүй:

(a) томилогч улсын нутаг дэвсгэрт байгаа хүлээн авагч улсын төлөөлөгчийн газрын тухайд энэхүү конвенцийн аль нэг заалтыг хязгаартай хэрэглэсний хариуд хүлээн авагч улс уг заалтыг хязгаартай хэрэглэсэн бол;

(b) хоёр улс бие биедээ энэхүү конвенцид зааснаас илүү таатай дэглэм олгохоор тохиролцсон буюу тэгж заншсан бол.

48 дугаар зүйл

Энэхүү конвенц Нэгдсэн Үндэстний Байгууллагын буюу түүний аль нэг төрөлжсөн байгууллагын гишүүн бүх улс, Олон улсын шүүхийн дүрэмд оролцогч улсууд, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас энэхүү конвенцийн оролцогч болохыг урьсан аливаа бусад улс 1961 оны аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Австри Улсын Холбооны гадаад хэргийн яаманд, энэ өдрөөс хойш 1962 оны гуравдугаар сарын 31-ний өдөр хүртэл Нью-Йорк хот дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Төв байранд гарын үсэг зурахад нээлттэй байна.

49 дүгээр зүйл

Энэхүү конвенцийг соёрхон батлана. Батламж жуух бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

50 дугаар зүйл

48 дугаар зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах аливаа улс энэхүү конвенцид нэгдэн орж болно. Нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулна.

51 дүгээр зүйл

  1. Энэхүү конвенц хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулахаар хүлээлгэн өгсөн өдрөөс хойш гуч дахь өдрөөс хүчин төгөлдөр болно.
  2. Хорин хоёр дахь батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш энэхүү конвенцийг соёрхон батласан буюу түүнд нэгдэн орсон улс бүрийн тухайд уг улс батламж жуух бичгээ буюу нэгдэн орсон тухай баримт бичгээ хадгалуулахаар хүлээлгэн өгснөөс хойш гуч дахь өдрөөс Конвенц хүчин төгөлдөр болно.

52 дугаар зүйл

Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргаас 48 дугаар зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад дор дурдсаныг мэдээлнэ:

(a) 48, 49, 50 дугаар зүйлийн дагуу энэхүү конвенцид гарын үсэг зурсан тухай, түүнчлэн батламж жуух бичиг буюу нэгдэн орсон тухай баримт бичгийг хадгалуулахаар хүлээлгэн өгсөн тухай;

(b) 51 дүгээр зүйлийн дагуу энэхүү конвенц хүчин төгөлдөр болох он, сар, өдрийн тухай.

53 дугаар зүйл

Энэхүү конвенцийн англи, испани, орос, франц, хятад хэлээр үйлдсэн адил хүчинтэй жинхэнэ эхийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад хадгалуулах бөгөөд Ерөнхий нарийн бичгийн дарга түүний баталгаатай хуулбарыг 48 дугаар зүйлд дурдсан дөрвөн зэрэглэлийн аль нэгд багтах бүх улсад илгээнэ.

Хэмээснийг нотлон тус тусын засгийн газраас зохих ёсоор олгосон бүрэн эрх бүхий дор гарын үсэг зурсан төлөөлөгчид энэхүү конвенцид гарын үсэг зурцгаав.

Нэг мянга есөн зуун жаран нэгэн оны дөрөвдүгээр сарын арван наймны өдөр Вена хотноо үйлдэв.

 

 

1 2 3 4

kingroyal kingroyal giriş kingroyal güncel giriş meritking meritking giriş meritking güncel giriş yabancı dizi izle madridbet madridbet güncel giriş polonya öğrenci vizesi