Гадаад худалдаа нь Монгол Улсын ирээдүйд чухал үүрэг гүйцэтгэх, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх гол хөдөлгөгч хүч болж байна. Худалдаа хийх таатай орчинг худалдаа эрхлэгчдэд бүрдүүлж өгснөөр экспорт, импортын баримт бичгийн бүрдүүлэлт хамгийн хямд зардлаар хурдан шуурхай, шударга, илүү ил тод болж, урьдчилан таамаглах, боловсруулалт хийх боломжтой болох юм. Монгол Улсын Гадаад худалдааны үндэсний мэдээллийн портал сайт хөгжүүлэх төсөл нь Гадаад харилцааны сайд, Монгол Улсын Гаалийн газрын даргын ивээл дор хэрэгжиж буй Монгол Улсын Худалдааг хөнгөвчлөх хөтөлбөрийн нэг хэсэг юм.
Та зурган дээр дарж мэдээллийн сангийн https://www.mongoliatradeportal.gov.mn хаяг руу нэвтэрч, илүү мэдээллийг авна уу.