Чиг үүрэг
2.1. Төв нь судалгаа, мэдээллийн байгууллагын нийтлэг үнэт зүйл, зарчмыг үйл ажиллагаандаа удирдлага болгож дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
2.1.1. Гурван улсын хооронд дэд бүтэц, эрчим хүч, хүрээлэн буй орчин, аялал жуулчлал, хөдөө аж ахуй зэрэг салбарт хэрэгжүүлэх төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн төслийг боловсруулах, эсхүл бусад этгээдээр гүйцэтгүүлэх;
2.1.2. Төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой гурван улсын хууль тогтоомжийг уялдуулах талаар санал, зөвлөмж, аргачлал боловсруулах;
2.1.3. Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх;
2.1.4. БНХАУ, ОХУ болон бусад улсын ижил төстэй судалгааны төвтэй хамтран ажиллах, судалгаа, шинжилгээ, бусад арга хэмжээг хамтран зохион байгуулах, мэдээлэл солилцох;
2.1.5. Төслүүдийг хэрэгжүүлэхэд монголын талын байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж, үйл ажиллагааг нэгтгэхэд дэмжлэг үзүүлэх;
2.1.6. Төслүүдийн хэрэгжилтийн асуудлаар олон улсын банк-санхүү, эдийн засгийн бусад байгууллагатай харилцаж, техникийн туслалцаа дэмжлэг авах чиглэлээр ажиллах.
1. Газрын имэйл: host@mfa.gov.mn
2. Албан тушаал, утас
№ | Овог нэр | Албан тушаал | Утас |
1 | Э.Есүхэй | Захирал | 262034 |
2 | Б.Бадрал | Зөвлөх | 262238 |
3 | М.Болор-Эрдэнэ | Мэргэжилтэн | 263322 |
4 | Э.Эрдэнэдалай | Мэргэжилтэн | 263322 |