Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрДТГ-уудын хэвлэлийн мэдээХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

ХИЛИЙН ЧАНАД ДАХЬ МОНГОЛЧУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛНО

Гадаад харилцааны яам, “Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл” НҮТББ хамтран 2024 оны 8 дугаар сарын 02-ны өдөр “Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулга уулзалт”-ыг Улаанбаатар хотноо зохион байгуулна.

Чуулга уулзалтаар “Хилийн чанад дахь иргэд, гэр бүл, залуучуудын нийгмийн асуудлууд”, “Монгол бахархал, өв соёл, гадаад сурталчилгаа болон спорт, урлагийн арга хэмжээ, өнөөгийн нөхцөл байдал”, “Эх хэл, түүх, өв соёлын боловсрол”, “Шинжлэх ухаан, технологи, инновацын асуудлууд” сэдвээр тус тус хэлэлцүүлэг өрнүүлж, нэгдсэн зөвлөмж гаргана.