Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЧУ ДОНГИУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГЫН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ ЧУ ДОНГИУГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны сайдын урилгаар манай улсад албан ёсны айлчлал хийж буй НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чу Донгиуг 2024 оны 7 дугаар сарын 10-ны өдөр сайд Б.Батцэцэг хүлээн авч уулзав.

Уулзалтаар талууд манай улсад тогтвортой, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон хөдөө аж ахуйн менежментийн тогтолцоог бүрдүүлэх, хөдөөгийн хөгжлийг дэмжих, гамшгийн үед шуурхай, үр дүнтэй хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэх, бэлчээрийн мал аж ахуйн үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлээр хөгжүүлж буй хүнс, хөдөө аж ахуйн салбарын өнөөгийн харилцаа, цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар санал солилцов.

Ерөнхий захирал Чу Донгиу айлчлалынхаа хүрээнд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас Монгол Улсад хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөртэй танилцахын зэрэгцээ ЮНЕСКО-гийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн “Үндэсний их баяр наадам”-ыг үзэж сонирхоно.