Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДААР БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГ ДАХИН ТОМИЛОГДОВ

ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙДААР БАТМӨНХИЙН БАТЦЭЦЭГ ДАХИН ТОМИЛОГДОВ

Монгол Улсын  Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын Гадаад харилцааны сайдаар Батмөнхийн Батцэцэг дахин томилогдов.

Монгол Улсын Үндсэн хууль, Засгийн газрын тухай хуулийг үндэслэн Монгол Улсын 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ шинэ Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнээ 7 дугаар сарын 10-ны өдөр УИХ-д танилцуулж, батлууллаа.

Шинээр томилогдсон Засгийн газрын гишүүд энэ өдөр Ерөнхий сайдын захирамжид гарын үсэг зурж, тангараг өргөв.  УИХ-ын чуулганы Нэгдсэн хуралдааны дараа Монгол Улсын Шадар сайд Л.Гантөмөр ГХЯ-д хүрэлцэн ирж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт яамны тамгыг гардуулан өгч, ажлын амжилт хүслээ.

Тамга гардуулах арга хэмжээнд ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн болон ГХЯ-ны удирдлагууд оролцов.