Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛСАН ИНСТИТУЦ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГИЙН ТЭРГҮҮН ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР БРАШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ЕВРОПЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН АРДЧИЛСАН ИНСТИТУЦ, ХҮНИЙ ЭРХИЙН АЛБАНЫ СОНГУУЛЬ АЖИГЛАХ БАГИЙН ТЭРГҮҮН ЭЛЧИН САЙД ЖЕННИФЕР БРАШИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Ардчилсан институц, хүний эрхий алба (АИХЭА)-ны Сонгууль ажиглах багийн тэргүүн Женнифер Браш тэргүүтэй төлөөлөгчдийг 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч уулзав.

АИХЭА-ны Сонгууль ажиглах баг Улаанбаатар хотноо 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрөөс эхлэн үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлсэн бөгөөд Сонгууль ажиглах багийн тэргүүнээр Элчин сайд Женнифер Браш ажиллаж байна.

Уулзалтын үеэр талууд энэ 6 дугаар сарын 28-ны өдөр болох УИХ-ын сонгуулийн асуудлаар санал солилцов. Монгол Улс 2012 онд тус байгууллагын 57 дахь гишүүнээр элссэн бөгөөд хүлээсэн үүрэг амлалтынхаа дагуу АИХЭА-ны төлөөлөгчдийг 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг ажиглахыг анх урьж, улмаар тус албаны Сонгууль ажиглах баг манай улсын 2017, 2021 оны Ерөнхийлөгчийн сонгууль, 2016, 2020 оны УИХ-ын сонгуулийг тус тус ажигласан.