Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээНҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав

НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио-той уулзав

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр манай улсад айлчилж буй НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тио тэргүүтэй төлөөлөгчдийг  2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзав.

Монгол Улс Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд хүлээн авч, зохион байгуулахтай  холбогдуулан бэлтгэл ажлын явцын талаар талууд санал солилцов.

Тус конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг зохион байгуулах бэлтгэлийг хангахад холбогдох байгууллагууд эртнээс анхаарч ажиллаж байгааг Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр тэмдэглэж, цаашид хэрэгжүүлэх шаардлагатай ажил, арга хэмжээний талаар танилцуулав.

Монгол Улс цөлжилт, газрын доройтлын асуудлыг хэлэлцэх чухал индэр болсон бага хурлыг 2026 онд зохион байгуулах асуудалд өндөр ач холбогдол өгч буйд НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга И.Тио талархал илэрхийлээд, конвенцын Нарийн бичгийн дарга нарын газраас бүхий л талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа нотлов.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулах ажлыг зохион байгуулах, үйл ажиллагааг уялдуулан зохицуулах чиг үүрэг бүхий Ажлын алба Гадаад харилцааны яамны дэргэд ажиллах юм.