Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГА Н.АНХБАЯР АНУ-ЫН ЭНХ ТАЙВНЫ КОРПУСЫН ОРОН ХАРИУЦСАН ЗАХИРЛЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирал Өэрл Миллер-ийг 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч уулзав.

Уулзалтын үеэр ноён Өэрл Миллер Монгол дахь АНУ-ын Энх тайвны корпусын Орон хариуцсан захирлаар томилогдон ирсэндээ баяртай байгаа бөгөөд Монгол дахь Энх тайвны корпусын үйл ажиллагааг үргэлж дэмжиж ирсэн Гадаад харилцааны яаманд талархал илэрхийлж, цаашид сайн дурын ажилтнуудын тоо, үйл ажиллагааг өргөжүүлэхийн төлөө хичээн ажиллахаа онцоллоо.

Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр Монгол Улсын Засгийн газрын тэргүүлэх зорилтуудын нэг англи хэлний боловсрол, англи хэлний сайн дурын багшийг урьж ажиллуулах чиглэлд АНУ-ын Энх тайвны корпустай хамтран ажиллахад өндөр ач холбогдол өгч байгааг тэмдэглээд, сайн дурын ажилтнуудын тоог нэмэгдүүлэхэд хоёр талаас хүч чармайлт гарган ажиллахын чухлыг тэмдэглэв.

КОВИД-19 цар тахлын улмаас нутаг буцаад байсан Энх тайвны корпусын сайн дурын ажилтнууд 2022 оны 10 дугаар сард Монголд эргэн ирсэн бөгөөд өдгөө 36 сайн дурын ажилтан англи хэлний боловсрол болон орон нутгийн хөгжлийн чиглэлээр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Архангай, Дорнод, Өвөрхангай, Хэнтий аймгуудад ажиллаж байна.