Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрГХЯ-Энэ 7 хоногт“Тэмээн овогтын Олон улсын жил – 2024” нээлтийн арга хэмжээнд оролцов.

“Тэмээн овогтын Олон улсын жил – 2024” нээлтийн арга хэмжээнд оролцов.

“Тэмээн овогтын Олон улсын жил – 2024” нээлтийн арга хэмжээнд оролцов.

Говь нутгийн үзэсгэлэнг чимдэг хоёр бөхт тэмээ, бэлчээрийн аж ахуйг дагасан тэмээн соёл, нүүдлийн Монгол Улсын бусдаас ялгарах өвөрмөц онцлог билээ. Иймд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблэйгээс 2024 оныг Олон улсын тэмээний жил болгон зарласныг талархан дэмжсэн юм. Дэлхийд ховорт тооцогдох хос бөхт бактриан тэмээний өлгий нутаг болж, тэмээн соёлыг хадгалж үлдсэн Монгол Улсын хувьд тэмээний аж ахуйгаа тогтвортой хөгжүүлэх, тэмээчдийн аж амьдралыг дээшлүүлэх, ингэний сүү, тэмээний ноосон бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг дэмжиж, брэнд бүтээгдэхүүн экспортлох, нүүдлийн уламжлалт соёл, тэмээний аж ахуйд тулгуурласан олон улсын аялал жуулчлалыг хөгжүүлэх нөхцөл бололцоо хангалттай бий.