Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ

ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮДТЭЙ УУЛЗАВ

Монгол Улсын Их Хурал 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр “Хүүхэд хамгааллын тухай хууль” /шинэчилсэн найруулга/, “Хүүхдийн эрхийн тухай хууль”-ийн нэмэлт, өөрчлөлтийг баталсан. Үүнтэй холбогдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар тэргүүтэй Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүд 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдөр Гадаад харилцааны яамны удирдлагатай уулзав.

Уулзалтад Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр, холбогдох газар, хэлтсийн удирдлага, Монгол Улсаас гадаад улсад суугаа ДТГ-уудын төлөөлөл /цахимаар/ оролцож, тус салбарын хүрээнд хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ, хилийн чанад дахь монгол хүүхдийн хамгааллын асуудлаар мэдээлэл хийв.

Энэхүү уулзалтаар “Хүүхэд хамгааллын тухай хууль”-ийг үр дүнтэй хэрэгжүүлэх, хилийн чанад дахь монгол хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр Гадаад харилцааны яам, Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл хамтран хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцлоо.