Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээЕвропын Холбооны ерөнхий систем GSP+ Монгол Улсад хэрэгжих хугацааг 4 жилээр сунгав

Европын Холбооны ерөнхий систем GSP+ Монгол Улсад хэрэгжих хугацааг 4 жилээр сунгав

Монгол Улс, Европын Холбоо (ЕХ)-ны Хамтарсан комиссын дэргэдэх Худалдаа, хөрөнгө оруулалтын дэд хорооны хуралдааныг 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр цахимаар зохион байгуулав. Дэд хорооны хуралдаанаар талууд эдийн засгийн одоогийн нөхцөл байдал, худалдааны бодлого, хөрөнгө оруулалтын орчны талаар харилцан мэдээлэл солилцов.

Хуралдааны үеэр ЕХ-оос сайн засаглал, тогтвортой хөгжлийн болзлыг хангасан хөгжиж буй орнуудад хэрэгжүүлдэг Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-ийн дагуу Монгол Улсад олгодог тарифын хөнгөлөлтийг  2027 он хүртэл сунгахаар шийдвэрлэсэн тухай мэдэгдэв. Тус хөнгөлөлтийн ерөнхий системийн хүрээнд Монгол Улсаас гарал үүсэлтэй 7200 нэр төрлийн бараа бүтээгдэхүүн европын зах зээл дээр гаалийн тарифын хөнгөлөлт эдэлдэг тул дээрх шийдвэр нь манай бизнес эрхлэгчид европын зах зээлд нэвтрэх, экспортын барааны төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтойг талууд онцоллоо.