Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НАР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

ХАВСРАН СУУХ ЭЛЧИН САЙД НАР ИТГЭМЖЛЭХ ЖУУХ БИЧГЭЭ ӨРГӨН БАРИВ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жашим Уддин, Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марта А. Мавромматис, Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тин Маунг Све, Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бишну Пукар Шреста, Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хасанеин Хаддам, Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ А. Флоркруз, Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохсен Бахтиар, Бүгд Найрамдах Гвиней Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аба Ньянкой, Бүгд Найрамдах Никарагуа Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Альба Асусена Торрес Мехиа, Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рамин Музаффар Оглу Хасанов нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Элчин сайд нарыг үүрэгт ажилдаа орж буйд нь баяр хүргэж, ажлын амжилт хүсэв.

Хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Элчин сайд нар хүчин чармайлт гаргана гэдэгт итгэж байгаагаа дурдаж, төр, засгаас бүх талын дэмжлэг үзүүлнэ гэдгээ  илэрхийлэв.

Түүнчлэн олон улсын хамтын нийгэмлэг, НҮБ болон олон улсын байгууллагын хүрээнд харилцааг бэхжүүлэхийн төлөө байгаагаа тэмдэглэв.

  • Бүгд Найрамдах Бангладеш Ард Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жашим Уддин,

 

  • Бүгд Найрамдах Кипр Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Марта А. Мавромматис,

 

  • Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Тин Маунг Све,

 

  • Холбооны Бүгд Найрамдах Ардчилсан Балба Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Бишну Пукар Шреста,

 

  • Арабын Бүгд Найрамдах Сири Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хасанеин Хаддам,

 

  • Бүгд Найрамдах Филиппин Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Хаймэ А. Флоркруз,

 

  • Исламын Бүгд Найрамдах Иран Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохсен Бахтиар,

 

  • Бүгд Найрамдах Гвиней Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Аба Ньянкой,

 

  • Бүгд Найрамдах Никарагуа Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Альба Асусена Торрес Мехиа,

 

  • Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Рамин Музаффар Оглу Хасанов