Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээ“МОНГОЛ ХУВЦАСНЫ НУУЦ ТОВЧООН” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

“МОНГОЛ ХУВЦАСНЫ НУУЦ ТОВЧООН” АРГА ХЭМЖЭЭ БОЛОВ

Их эзэн Чингис хааны мэндэлсний 861 жилийн ой, “Монгол бахархлын өдөр”-ийг тохиолдуулан Гадаад харилцааны яам “Монгол Үндэстний үнэлэмж” цогц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Соёлын элч Б.Сувд, “Сэмүүн” студитэй хамтран  “Монгол хувцасны нууц товчоон” арга хэмжээг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулав.

“Монгол хувцас-Монгол бахархал” уриа дор зохион байгуулагдсан энэхүү арга хэмжээг Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр нээж хэлсэн үгэндээ Монголчууд монгол орны цаг уур, эрхэлдэг аж ахуй, зан үйл, соёлын хүрээ болон нийгмийн хэв журамтай нягт уялдсан монгол үндэсний хувцас, хувцасны соёлыг түүхийн урт хугацааны туршид бүтээж, түүнийгээ баяжуулан төгөлдөржүүлж ирснийг дурдаад бид энэхүү өв соёлоо эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлж хойч үедээ үлдээх нь Монгол соёлын нэгэн дархлаа болохыг онцлов.

Арга хэмжээний үеэр “Монгол костюмс” компани Швейцарын Хөгжлийн Агентлаг болон “Сэмүүн” студитэй хамтран бүтээсэн “Монгол хувцасны нууц товчоон” баримтат кино, үндэсний дээл, хувцасны түүх, хөгжлийг харуулсан ном бүтээлийн үзэсгэлэн, түүхэн болон угсаатны хувцасны загваруудыг танилцуулав.