Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээМонгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх дайчдын хөшөөнд цэцэг өргөж, Хо Чи Минийн бунханд хүндэтгэл үзүүллээ

 Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсад хийж буй төрийн айлчлалын хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Дайнд амь үрэгдсэн дайчдын хөшөөнд цэцэг өргөлөө.

Вьетнамын ард түмний удирдагч Ерөнхийлөгч Хо Чи Минийн бунхан нь Ханой хотын Ба Динь-ий талбайд байрладаг бөгөөд Ерөнхийлөгч Хо Чи Минь 1945 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр энэ талбайд бүх нийтийн анхны цуглааныг зохион байгуулж, Бүгд Найрамдах Ардчилсан Вьетнам Улс байгуулагдсаныг зарлан тунхагласан.

1973 оны 09 дүгээр сард бунхны барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд 1975 оны 06 дугаар сарын 16-нд барьж дуусгаж, мөн оны 08 дугаар сарын 26-нд албан ёсны нээлтийг хийжээ.

Бунхан нь дөрвөлжин хэлбэртэй, хааш хаашаагаа 30 метр өргөнтэй, өндөр нь 21.6 метр бөгөөд 7 баллын хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэхээр баригдсан байна. Бунхны нийт талбайн хэмжээ 21,000 метр хавтгай дөрвөлжин болно.