Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
Нүүрсоёлын элч“PEOPLE AND THEIR WORLD: TSAM – THE DANCE OF GODS” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ

“PEOPLE AND THEIR WORLD: TSAM – THE DANCE OF GODS” ГЭРЭЛ ЗУРГИЙН ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙВ

Монгол Улсын Соёлын элч, гэрэл зурагчин Жатенипат Кетпрадит Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран “People and Their World”: Tsam – the Dance of Gods гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагааг 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр River City Bangkok үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулав.

Тус үзэсгэлэн нь 2023 оны 12 дугаар сарын 5-ны өдрийг хүртэл олон нийтэд нээлттэй бөгөөд монгол ахуй, өв соёл болон зан заншлын өвөрмөц онцлогийг сурталчлахаас гадна Дэлхийн өвийн жагсаалтад бүртгэгдсэн Амарбаясгалант хийд, цам харайх ёслол болон цамын баг, хувцсыг таниулах зорилготой юм. Мөн үеэр Монголын өв, соёлын тухай баримтат киног толилуулж байна.