Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээГХЯ-НЫ ХАМТ ОЛОН “НОГООН ХОТ – ИРГЭНИЙ ОРОЛЦОО” МОД ТАРИХ АЯНД НЭГДЭВ

ГХЯ-НЫ ХАМТ ОЛОН “НОГООН ХОТ – ИРГЭНИЙ ОРОЛЦОО” МОД ТАРИХ АЯНД НЭГДЭВ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Гадаад харилцааны яам, Монгол Улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд болон Олон улсын байгууллагуудын хамт олон нэгдэж, 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотын Налайх дүүргийн шинэ цэцэрлэгт хүрээлэнд “Ногоон хот – иргэний оролцоо” мод тарих аяны нээлтийн арга хэмжээнд оролцов.

Уг арга хэмжээнд Монгол Улсын Их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн бөгөөд Шадар сайд С.Амарсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин болон гадаад улсаас Монгол Улсад суугаа 20 Дипломат төлөөлөгчийн газар, Олон улсын байгууллага, Гадаад харилцааны яамны нийт албан хаагчид өргөнөөр оролцож, өмнөх онуудад тарьсан моддын арчилгаа, усалгааг хийн мөн шинээр мод тарих арга хэмжээг зохион байгууллаа.