Үнэлгээ өгөх Үнэлгээ өгөх
НүүрҮйл явдлын мэдээОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.T.Ховалыг Монгол Улсад айлчилж байна

ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.T.Ховалыг Монгол Улсад айлчилж байна

            Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн Владислав Товарищтайович Ховалыг 2023 оны 7 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд Монгол Улсад айлчилж байна.

            Монгол Улс, Оросын Холбооны Улсын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаанд бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагаа чухал байр суурь эзэлдэг бөгөөд худалдаа, аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна.

            Бүгд Найрамдах Тува Улсын тэргүүн В.Т.Ховалыг айлчлалынхаа үеэр Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүн сайдтай уулзаж, хамтын ажиллагааг эрчимжүүлэх асуудлаар ярилцахын зэрэгцээ Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулж буй “Монголын эдийн засгийн форум 2023”-д оролцоно. Тэрээр “Говь” компанид зочилж, үндэсний баяр наадмыг үзэж сонирхоно.